0
Огноо2025-01-03
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтнууд энэ оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлжээ.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн 19, 21, Баянзүрх дүүргийн 21, Сонгинохайрхан дүүргийн 32, 8, Налайх дүүргийн 1, 3, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийт 52.6 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 9 дүгээр гудамж 32 тоотод байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан, Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо хувьсгалчдын 4 гудамж 102б тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос (масло) түлсэн гэх зөрчлийг тус тус илрүүлэн Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна.
Мөн Улаанбаатар хотоос орон нутаг руу иргэн Н, Д нар нь хууль, журам зөрчиж 23 шуудай сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ тооцжээ.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрсийг бусдаас худалдан авах, зарж борлуулах, түлж, хадгалахгүй байх, шахмал түлшийг тухайн бүсээс зөвшөөрөлгүйгээр гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Хуваалцах:
ЭХЭМҮТ нэмэлтээр хоёр дахь тасгийг нээж, 120 ортой ажиллаж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
2 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
2 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.