dobu.mndobu

Л.Оюун-Эрдэнэ: Агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлийг шийдэх ажлуудыг хурдацтай хэрэгжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: Агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлийг шийдэх ажлуудыг хурдацтай хэрэгжүүлнэ

Өчигдөр (2025.01.05) нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нарт Туулын хурдны замын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

May be an image of 3 people, ski slope and text

 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, 

“Засгийн газар 2025 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад анхаарал хандуулан ажиллана. Энэ хүрээнд байнгын ажиллагаатай шуурхай штабыг байгуулсан. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь Туулын хурдны зам бөгөөд энэ зам нь зургаан эгнээ бүхий хэвтээ тэнхлэгийн хурдын зам, гэрлэн дохио болон уулзвар байхгүй. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Хотын удирдлагууд 24 сарын хугацаанд хот доторх хурдны замыг барьж дуусгана гэж танилцуулсан. Үүнд, газар чөлөөлөлт, тендер, хөрөнгө оруулалтын ажлуудыг мөн зохион байгуулахаар байна. Нийслэлчүүд бид хамтдаа Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахыг уриалж байна. Бид Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлийг шийдэхэд ажлуудыг хурдацтай хэрэгжүүлнэ. Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мөн тусгайлан хуулиуд батлахаар төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

11 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.