0
Огноо2024-11-12
Яармагт зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлсэн. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 4.6 км шугамыг угсарч, шинэчлээд байна. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзулаас тодрууллаа.
Тэрбээр “Яармагийн оршин суугчдаас зэвтэй ус гарч байна гэх гомдол ирүүлсний дагуу нийслэлийн төсвөөс санхүүжүүлж шугам солих ажлыг гүйцэтгэж байна. Хотын дарга шугам угсралтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд хийж дуусгах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 4.6 км шугам угсарсан. Энэ долоо хоногт худаг доторх арматурчлал холболтыг хийж дуусгана. Шугам хоолойг угаах, халдваргүйжүүлэх, дүүргэлт хийж, хэрэглэгчдийг цэвэр устай холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Гэрээний дагуу бол арванхоёрдугаар сарын 25-нд ажлыг бүрэн хүлээлцэж өгнө” гэв.
Яармагт шинээр сольж байгаа уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг. Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатайг Ус сувгийн удирдах газраас онцолж байна. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.
Түүнчлэн шугам хоолойг шинэчлэх явцад шугам сүлжээний трасс зарим аж ахуйн нэгж байгууллагын хашаагаар дамжих шаардлага гарсан. Тухайлбал, “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татсан. Тус компани трасс чөлөөлж хамтарч ажилласан. Мөн Хан-Уул дүүргээс зарим тохижилт, трасс чөлөөлөлтийн ажлыг дэмжсэн байна.
Хуваалцах:
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МХХ: Өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулахгүй байх тогтоолыг хэвээр үлээнэ
27 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Улаанбаатарын мөнгөн үдэш" цэнгүүнийг 367.5 сая төгрөгөөр зохион байгуулжээ
25 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
7 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Гурилын импортын татварыг тэглэсэн нь ААН-үүдэд хүнд цохилт болж байна"
11 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хэрхэн хамрагдах вэ?
41 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
С.Бямбацогт: “Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас” хүний мууд ямар их дуртай улс вэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зөрчлийн хэргийн гаралт 4.4 хувиар өсжээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Х.Нямбаатар: Туулын хурдны замыг барихдаа ямар ч зам, гүүр хаахгүй
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
АБГББХ: Гашуунсухайт-Ганцмод боомтод холбогдох асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өнгөрсөн онд 0-1 насны нийт 702 хүүхэд энджээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
20 гаруй иргэний өмнөөс хуурамчаар өргөдөл бичиж 0.07 га газрыг нь эзэмшиж байжээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Волейболын үндэсний дээд лигт Хасу мегастарс баг аваргаллаа
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашинаараа гэрэлтүүлгийн шон мөргөж гэмтжээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Аян Ерэн есөн жилийн газар” буюу монгол сэтгэлгээний онцлог
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ихэнх газар агаар "хэвийн" байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хошёорюү С.Бямбасүрэн Ёкозүнагийн зөвлөлийн шийдвэрийг хүлээх үлдлээ
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.