0
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн төвөөс дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа. Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг бага байлгахын тулд та дараах аргуудыг ашиглаарай.
Үүнд,
-Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах,
-Хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар таах, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай
-Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх,
-Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх,
-Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх,
-Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)
-Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх,
-Тогтмол цагт унтуулж сургах (22.00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.