0
Огноо2025-01-07
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр (2025.01.06) болсон. Хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл болон Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярихдаа “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал, аэрозолоор дамждаг боловч халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусны бохирдсон орчинтой харьцах замаар халдвар дамжих боломжтой. Хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс мэдрэмтгий байдаг бөгөөд амьсгалын замын бусад вирусны халдвартай хавсарч болно. Энэхүү амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу 0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14-өөс доош насны хүүхдийн дунд метапневмовирусийн /HMVP/ эерэг хувь өсөх хандлагатай. Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрсэн ч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан. Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай” гэв.
Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явцын талаар БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа мэдээлэл өгөхдөө “Сайжруулсан түлшний чанар, стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах, асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.
Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы зүгээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж эмнэлгийн тоног төхөөрөмж нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх, энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийх, эм тарианы нөөц, хүртээмжид онцгой анхаарах, аймаг, орон нутгийн удирдлагууд отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарах, сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх, өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах, гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Хуваалцах:
Л.Энх-Амгалан: Ахмадуудын авч буй тэтгэвэр амьжиргаанд нь хүрдэг байх ёстой
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ахмадын үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцлоо
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоолуулжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хятадад хүний метапневмовирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
41 настай эрэгтэй онхолдож, машиндаа даруулан нас баржээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Пауэрлифтингийн УАШТ-д 240 тамирчин өрсөлдөж байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Тавантолгой түлш” ХХК нүүрс баяжуулах үйлдвэр барихаар 49.8 тэрбум төгрөг үрсэн ч төсөл зогсжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Толгойтод агаарын чанар хүний эрүүл мэндэд "4 дахин хортой" хэмжээнд хүрлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын гишүүн Р.Сэддорж аймгийн Засаг дарга байхдаа “Тавантолгой түлш”-ээс “хумсалжээ”
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Энэ сарын 8, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүнсний ууган үйлдвэрийн зарим ажилтанд төрийн одон, медаль гардууллаа
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад руу явуулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай мэдээлэхийг үүрэгджээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Волейболын дээд лигийн хагас шигшээ тоглолт энэ сарын 11-нээс эхэлнэ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоолуулжээ
11 цагийн дараа
41 настай эрэгтэй онхолдож, машиндаа даруулан нас баржээ
11 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.