0
Огноо2025-01-08
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна.
Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 900 орчим ахмад настан оролцож буй юм. Чуулганыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулсан юм.
Тэрбээр “2025 онд Монголын парламент эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай том зорилтыг дэвшүүлсэн. Үүнд ахмадуудын оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна. “Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэж, Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо хуулиа хэрэгжүүлэхэд бүх тал хүчин чармайлт гаргах ёстой. Төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулъя. Ахмад настны эрхийг зөрчих явдал сэтгэл түгшээсэн асуудлын нэг тул холбогдох байгууллагууд анхааралдаа авч, УИХ-д танилцуулах, УИХ бүрэн эрхийнхээ дагуу ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй, хууль бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээнэ” гэв.
Түүнчлэн Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд болохыг сануулж, Ахмадын холбоод хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриаллаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын тухай, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэнд, эм хангамжийн талаар мэдээлэл хийлээ. Харин Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан юм.
Чуулганы үеэр Гэр бүл, хөдөлмөр хамгааллын сайд Л.Энх-Амгалан “ДЭМБ-аас насны ангиллыг шинэчилсэн. Уг ангилалд 24-65 насны хүмүүсийн насанд хүрэгчид гэж нэрлэдэг болсон. 65-75 насны хүмүүсийг залуу ахмад гэж нэрлэдэг болсон. Улсын төсвөөс жил бүр 5.4 их наяд төгрөгийг тэтгэвэрт зарцуулдаг. Тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шинэчлэлт хийсэн. Манай улсын ахмад настны 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Ихэнх нь хүүхдүүддээ зарцуулахаар авдаг гэдгийг судалгаа харуулсан. Манайх шиг 24 сараар тэтгэврээ 100 хувь барьцаалж зээл авдаг улс байдаггүй юм байна. Хаврын чуулганаар тэтгэврийн багц татварын шинэчлэлт хийнэ. Одоогоор бид нэг эх үүсвэрээс тэтгэвэр авдаг. Бусад улс 3-4 эх үүсвэрээс тэтгэвэр авч байна. Тиймээс Монгол Улс дунд, урт хугацаандаа суурь татварууд буюу тэтгэврийн шинэчлэлийн гурван тогтолцоог нэвтрүүлнэ. Ахмадуудын авч буй тэтгэвэр амьжиргаанд нь хүрдэг байх ёстой. Мөн тэтгэврийн сан тогтвортой байх ёстой. Нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг тэтгэврийн хуримтлалын санд хуримтлуулж байна. Олон жил ярьсан ахмадын сан амилж байгаа. Ахмадууд маань идэвхтэй, эрүүл амьдрах хэрэгтэй” гэлээ.
Мөн дундаж тэтгэвэр 848 мянган төгрөг болжээ. Шинэ хуулиар 60 орчим сувилалд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэвэл тухайн ахмад настныг ажиллуулж буй байгууллага тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг төлөхгүй байж болно.
Хуваалцах:
Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Нийслэлийн ногоон бүсэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Ахмадуудын авч буй тэтгэвэр амьжиргаанд нь хүрдэг байх ёстой
7 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ахмадын үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцлоо
11 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоолуулжээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хятадад хүний метапневмовирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
41 настай эрэгтэй онхолдож, машиндаа даруулан нас баржээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Пауэрлифтингийн УАШТ-д 240 тамирчин өрсөлдөж байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Тавантолгой түлш” ХХК нүүрс баяжуулах үйлдвэр барихаар 49.8 тэрбум төгрөг үрсэн ч төсөл зогсжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Толгойтод агаарын чанар хүний эрүүл мэндэд "4 дахин хортой" хэмжээнд хүрлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын гишүүн Р.Сэддорж аймгийн Засаг дарга байхдаа “Тавантолгой түлш”-ээс “хумсалжээ”
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Энэ сарын 8, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Нээлттэй ажлын байрны өдөрлөг-2024" болно
2 сарын дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.