0
Огноо2024-11-13
Монгол Улс 3 сая 500 мянга гаруй хүн амтай. Үүний 1,674,821 нь эрэгтэй. Бидний ахуй амьдралын хүнд хүчрийг үүрч, эх орныхоо алс хэтийн төлөө санаа чилээх чухал хүмүүс. Мэдээж эр, эм аль ч хүйсийн иргэн ирээдүйн төлөө зүтгэхэд хамаатай. Гэхдээ яагаад ч юм хүн төрөлхтөн арай дөнгүүр гэж эрчүүдийг сонгоод амьдралынхаа тэн хагасын ачааг үүрүүлж ирсэн түүхтэй.
Та хаа нэг газар, гудамжинд, орцныхоо үүдэнд, автобусны буудал дээр, үйлчилгээний төвийн шатан дээр орон гэргүй, тэнэмэл иргэдтэй таарч байсан биз ээ. "Хоол, цайны мөнгө хайрла", "Ах нь ганцхаан зүйл хүсье, 500 хан төгрөг л өгчих", "Нутаг буцах гэсэн мөнгөгүй болоод..." гэх мэт үгсийг ч бишгүй дээ л сонссон байх. Зарим нэгийг нь өрөвдөөд халаасанд байгаа задгай мөнгөө өгчхөөд хэсэг хугацааны дараа нөгөө хүн нь шал согтуу сууж байхыг харах нь ч түгээмэл.
Манай улсын хэмжээнд 2000 гаруй иргэн орон гэргүй, тэнэмэл амьдралаар амьдардаг байна. Эдгээр иргэдийн 90 хувь нь архины гүн хамааралтай. Архинд донтож байгаа шалтгаан нь ажилгүйдэл, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхал, гэр бүл салалт, сэтгэл санааны гүн хямрал зэрэг юм. Мөн нөгөөтээгүүр багадаа хэт эрх дураараа өссөн, хүний үг хүлээж авдаггүй, гэр бүлийн боловсрол, хүмүүжилгүй зэрэг нь ч нөлөөлдөг гэсэн судалгааг өнгөрсөн жил ШУТИС-иас хийсэн байдаг.
Бүр болоогүй орон гэргүй, тэнэмэл найман хүн тутмын нэг нь эмэгтэй, долоо нь эрэгтэй. Мөн боловсролын түвшин нь ихэнхдээ бүрэн дунд. Ингээд нийслэл хотын өнцөг булан бүрд та тасарч унасан хүмүүстэй таарна. Хөл хөдөлгөөн ихтэй хотын төвөөс эхлээд, хахир амьдрал буцалж буй гэр хорооллын захад ч тэд хэвтэж л байна. Дуунд мөнхөлж, шүлэгт магтсан хүчирхэг дээдсийн үр сад гэхэд тулга тойрч тасарч унасан хэдэн согтуу хүн шиг л харагдахаар болж дээ.
Яагаад хаа сайгүй эрчүүд гудамжны сандал дээр тухлан нойрсож, хорвоогийн нарыг өдөр бүр халамцуу нүдээр харах болов. Энэ тухай Монголын Үндэсний Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн нарийн бичиг, сэтгэл зүйч Т.Мөнгөнбаяр, "Эмэгтэй хүн хэдэн цагаар ч хамаагүй найзтайгаа ярилцан тайвширдаг. Гэтэл эрэгтэй хүн аливаа асуудлыг өөрөө шийднэ хэмээн бусадтай хуваалцахгүй, ярилцахгүй явсаар мухардаж, улмаар архинд орох, сэтгэл гутралд орох зэрэг асуудал үүсдэг. Энэ нь цааш даамжирсаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь "тэг" болох үед амиа хорлох явдал гарна.
Магадгүй эрчүүд сэтгэлийн хатгүй, амархан шантардаг, “уйланхай” гэж дүгнэгдэж болох юм. Мөн нийгэм гэр бүл, эдийн засгийн хувьд ирэх үүрэг, хариуцлага гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөнөөс үүдэж "тэд нугарч буй" хэмээн тодорхойлжээ.
Эрчүүдийн тухай тоо баримт ингээд ч дуусаагүй. Сэтгэлзүйчид хандаж буй арван хүний дөнгөж хоёр нь л эр хүн байдаг аж. Тэд ярилцдаггүй, доторхоо хуваалцахгүй явсаар сэтгэлээр унаж, хоронд донтож байгаа хэрэг үү. Тэгээд элдэв асуудлаас дөлөн, дөлөн зүгээр л унтаад өгөх нь амарч юм шиг. Харамсалтай нь унтаж буй эдгээр хүмүүсийг бид тоохгүй, арга хэмжээ авахгүй яваад л байвал ажил хийх, бүтээн байгуулах идэр сайхан эрчүүдээ алдсаар л байх болно.
Халааснаасаа 100 төгрөг гаргаж өгөх ч яахав, очоод ганц хоёр үг солиход ч эмээхээр тэс ондоо энерги цацруулсан хүмүүс өнөөдөр нийслэл хотод буглажээ. Тэв цаснаар, борооноор ч эл дүр зураг шиг байсаар л ирсэн. Олон жилийн өмнө "гайхамшигт таган доорх хүмүүс" бидний эргэн тойронд байсан хэр нь гэнэт л алга болсон. Харин эдгээр хүмүүс улам л олширч эгнээгээ тэлсээр буй нь ажиглагдаж байна. Тэднийг хэрхэн засаж нийгмийн хэрэгцээт үйл ажиллагаанд татан оролцуулах талаар холбогдох албаныхан арга хэмжээ авах биз.
Хуваалцах:
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-д өргөн мэдүүллээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хоригтой холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахална
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧУУЛГАН: 78.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
20 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын төсвийг өргөн барилаа
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
12-оос дээш насныхан өдөрт дунджаар гурван цаг зургаан минутыг чөлөөт цагтаа зориулдаг
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дуусжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Битүү шөл нь агаарын бохирдол ихтэй үед амьсгалын замыг улам цочроох эрсдэлтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Улс тунхагласны баяраар АМРАХ БООМТУУД
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-ийн зөвлөл хуралдаж эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сурагчдад “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөхийг уриалжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн машинаар урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Нандинболор: Цоо эрүүл хүүг маань зүрх судасны өвчтэй, бөөрний өрөвсөлтэй гэж дүгнэсэн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
3 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.