dobu.mndobu

“Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

“Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. 

Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөд хүрч хот төлөвлөлтийн шинэ орчин бүрдүүлж хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгааг төсөл санаачлагч танилцуулав. Тиймээс “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийн төсөлд томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Тухайлбал, Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгож, төвлөрлийг бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн, нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ. Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд хот байгуулахаар санаачилж буйгаа танилцуулсан юм.

 

Хуваалцах:

|
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.