dobu.mndobu

ТАНИЛЦ: СХТТШ-д тэнцсэн иргэдийн ур чадварын шалгалт өгөх хуваарь

ТАНИЛЦ: СХТТШ-д тэнцсэн иргэдийн ур чадварын шалгалт өгөх хуваарь

БНСУ-д ажиллах хүсэлтэй ажил хайгч иргэдийн Барилга, Үйлчилгээ-2, ХАА, газар тариалангийн салбарт бүртгүүлсэн иргэдийн СХТТШ-д тэнцсэн иргэдийн Ур чадварын шалгалт өгөх хуваарийг дараах жагсаалтаас шалгана уу.

Барилга энд дарна уу 

Үйлчилгээ-2 энд дарна уу

ХАА, газар тариалан энд дарна уу

ЖИЧ: Үйлчилгээ-1 салбарт тэнцсэн иргэдийн ур чадварын шалгалтыг аж үйлдвэрийн салбартай хамтатган авах буюу 2024 оны наймдугаар сард хуваарийг зарлана.

Шалгалтад тэнцсэн нэр бүхий ажил хайгч иргэд II шатны шалгалт болох Ур чадварыг үнэлэх шалгалтад заавал хамрагдана. Уг шалгалтад хамрагдаагүй бол сонгон шалгаруулж авах иргэдийн тооноос хасагдахыг анхаарна уу.

Ур чадварыг үнэлэх шалгалтын дүнг 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдөр дараах сайтуудад зарлан мэдээлнэ. 

http://hudulmur-halamj.gov.mnhttp://www.monkor.net

https://youtu.be/2zZzdpXqbnw?si=PBcJXYc9N4VkZiMR

○ Шалгалтын оноог  http://www.eps.go.kr –с харна.

Заасан өдөр заасан газарт шалгалтыг өгөх бөгөөд цагаас хоцорвол оруулахгүй болохыг анхаарна уу.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээний бичиг баримтыг ур чадварын шалгалтын үеэр зэрэгцүүлэн шалгана.

Биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

 Онооны хуваарилалт дараахитай адил байна.

Салбар

Нийт

Ур чадварын шалгалт

биеийн тамир

ярилцлага

суурь ур чадвар

Бусад салбар

110

30

30

50

Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүй болгож цаашид СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хязгаарлана. /Тухайн мэдээллийг Илгээгч байгууллагатай хамтарч холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ./

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.