dobu.mndobu

Л.Энхнасан: СЭМҮТ хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хэцүү болсон байна

Л.Энхнасан: СЭМҮТ хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хэцүү болсон байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр СЭМҮТ-ийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилсан юм. Тэгвэл энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хороо дарга Л.Энхнасангаас СЭМҮТ-д тулгамдаж буй зарим зүйлсийн талаар тодрууллаа. 

-СЭМҮТ-ийн нөхцөл байдалтай танилцахад тулгамдаж буй асуудлууд нь юу юу байна вэ?

-Нийгмийн бодлогын байнгын хороодын гишүүд СЭМҮТ гээд ганц сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг газартай өнөөдөр танилцлаа. Нөхцөл байдалтай танилцаад зарим нь нэлээн эмзэглэлээ. Ганц ажиллаж байгаа энэ төв маань өнөөдөр хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хэцүү болсон байна.

Барилга байгууламж, тоног төхөөрөмж нь маш их хуучирсан байна. Бид энэ дээр анхаарахгүй бол болохгүй болжээ.

-Сүүлийн жилүүдэд СЭМҮТ-ийг зорих хүмүүсийн тоо ихэсч байгаа шүү дээ. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Эрүүл мэндийн яамны статистик мэдээг харахад 0-14 настай хүүхдийн гурван хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн статистик мэдээ харагдсан. Үүнийг хараад нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэж харагдсан.

Мөн зөвхөн дэд бүтэц, архидалт биш мөрийтэй тоглоом, хар тамхины донтолт зэрэг залуучуудын стрессийн асуудлыг анхаарахгүй бол болохгүй байна.

СЭМҮТ-ийн даргын статистикийг харахад 15-40 насны ажил хөдөлмөр хийх залуу эрэгтэйчүүд амиа хорлож байна.

Амиа хорлолт маш их байна. Дэлхийн үзүүлэлтээс харахад манайх 100 мянган хүний 17 хувь нь амиа хорлосон, амиа хорлох үйлдэл хийсэн байна. Үүн дээр би эмэгтэй хүний хувьд санаа зовж байна. Тэгэхээр эрүүл мэндийн энэхүү тусламж үйлчилгээг зөвхөн төвөөрөө хязгаарлахгүй олон улсын үндэсний хөтөлбөр хийх цаг болсон байна гэж харж байна.

-Төвлөрлийг бууруулах тал дээр Нийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Энэ бол нэн тэргүүнд анхаарах ёстой асуудлын нэг болоод байна. Сэтгэцийн эмчилгээ хийлдэг төв, хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлагатай байна. Тэгж байж энэ хүмүүс маань заавал СЭМҮТ дээр ирэхгүй дүүрэг, аймгийн төвдөө үйлчилгээ авах боломжтой болно.

Энэхүү төвийн маань бас нэг хэцүү асуудал бол 240 гаруй хүмүүс урт хугацаагаар энэхүү төв дээр эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийг гэрийнхэн нь авахгүй асрамжийн байдалтай байна. Тэгэхээр үүнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтайгаа ярьж шийдэх нь зүйтэй юм байна.

Хуваалцах:

|
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

1 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

20 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.