dobu.mndobu

Нийгмийн халамжийн зургаан багц хуулийн хүрээнд 72 төрлийн үйлчилгээг үзүүлж байна

Нийгмийн халамжийн зургаан багц хуулийн хүрээнд 72 төрлийн үйлчилгээг үзүүлж байна

Төрийн зүгээс нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх, наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аас баталсан. Өнөөдрийн байдлаар:

- Нийгмийн халамжийн тухай хууль,

- Ахмад настны тухай хууль

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль,

- Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль,

- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль

- Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль

зэрэг нийгмийн халамжийн 6 багц хуулийн хүрээнд нийт 72 төрлийн үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн зорилтот бүлгийн өрх, иргэнд үзүүлж байна.

Дээрх хуулийн хүрээнд үзүүлж буй нийгмийн халамжийн бүхий л үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж нь нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх-иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх/эцэг, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, зорилтот бүлгийн иргэдийн амьдарлын наад захын хэрэгцээг хангах, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн амьжиргааг дэмжих, олон хүүхэдтэй эхэд төрөөс урамшуулал олгох, алдар цолтон ахмад настны хувьд алдар гавьяаг үнэлэн хөнгөлөлт олгоход чиглэж байдаг.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.