0
Огноо2025-01-09
Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж баахан сүржигнэсэн дээ. Энэ хүрээнд 5Ш ажиллагаа буюу “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шил”, “Шилжүүлэн авах” ажиллагаа явуулахаа зарласан.
Өнгөн дээрээ их л сайхан сонсогддог ч үнэндээ Засгийн газрын сүр дуулиантай 5Ш ажиллагаа бүх шатандаа гацаж, “сүйрсэн” гэхээр болж. Тухайлбал, “Шүүр ажиллагаа”-гаар улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцлийг бүрдүүлэх, авлига албан тушаалтын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах, авлига албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлэхээр болсон. Харамсалтай нь “Шүүр ажиллагаа”-ны шүүр төрийн өмчит компаниуд дээр ирээд хугарав.
Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХХК дээр “Шүүр ажиллагаа” эхэлсэн ч цүнх баригчид “шүүрдүүлсэнгүй”. Үнэндээ хэн нэгэн дарга даамлын хамаарал бүхий хүмүүс их болчихоор шүүрэнд торох хүн үлдэхгүй нь ойлгомжтой.
Тухайбал, “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн 127 ажилтанг хамруулан нэгдсэн шалгалт зохион байгуулахад 17 албан хаагчийг ажлын байранд тавигдсан мэргэжил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй байхад томилжээ.
“Шүүр ажиллагаа”-гаар “шүүрдүүлж” чөлөөгдөх ёстой байсан хүмүүс ямар алба хашиж байгаа вэ.
Ж.Ганхүлэг: Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирал албан тушаалтай. Тухайн ажлын байранд Бизнесийн удирдлага, Уул уурхайн инженер, Төрийн удирдлага мэргэжилтэй, мөн уул уурхайн чиглэлээр удирдах албан тушаалд 10 жилийн туршилгатай байх гэсэн шаардлага, босготой. Гэтэл Эрх зүйч Ж.Ганхүлэгийг Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа нь ажлын байрны шаардлага хангаагүй учир “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд ажлаас нь чөлөөлжээ. Гэвч Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирлын үүрэг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон байна. Өдгөө “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн газрын захирлаар ажиллаж байна.
Ж.Ганхүлэг нь Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн. Товчхондоо Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарын хүн. Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Ж.Ганхүлэгийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-д шургуулжээ. Ийнхүү “том” артай Ж.Ганхүлэгт “Шүүр ажиллагаа”-ны шүүр “жижигдсэн” нь энэ.
Т.Дуламсүрэн: “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Дэд бүтцийн хэлтсийн дарга. Энэ албан тушаалд тээвэр ложистик, олон улсын худалдаа, хууль эрх зүйч мэргэжилтэй байхыг шаарддаг. Гэтэл бизнесийн эдийн засагч мэргэжилтэй Т.Дуламсүрэнг томилжээ. Ажлын байрны шаардлага хангаагүй түүнийг ажлаас нь “шүүрдсэн” ч Дэд бүтцийн хэлтсийн даргын үүрэг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн томилжээ.
Н.Цэнгэл: “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн дарга. Энэ ажлын байранд олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр бөгөөд уул уурхайн салбарт таван жил ажилласан туршлагатай байхыг шаарддаг. Гэтэл Н.Цэнгэл нь 5 жил ажилласан туршилгагүй нь “Шүүр ажиллагаа”-гаар ил болж “шүүрдүүлсэн” ч Хангамжийн хэлтсийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилжээ.
Э.Даваасүрэн: Тус компанийн “Тэрбум мод” төслийн менежер. Энэ ажлын байранд агрономич мэргэжилтэй хүнийг томилох ёстой байтал нягтлан бодогч мэргэжилтэй хүнийг томилсон учир ажлаас нь чөлөөлжээ. Одоо Овоот хяр төслийн нэгжийн эдийн засагчаар ажиллаж байна. Э.Даваасүрэн нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Баярмөнхийн ойрын хүн бөгөөд түүнийг захирлаар томилогдоход дагаж ирсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.
Б.Төгөлдөр: Тус компанийн Экспорт хариуцсан мэргэжилтэн. Ажлын байранд олон улсын худалдаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй байхыг шаарддаг. Гэтэл программ хангамжийн мэргэжилтэй Б.Төгөлдөрийг томилсон учир ажлаас нь чөлөөлсөн. Гэвч ажилд нь буцаан томилсон.
М.Нямдаваа: Тус компанийн Гэрээ нууцын мэргэжилтэн. Энэ ажлын байранд эрх зүйч мэргэжилтэй байх босготой. Гэтэл Хими технологийн инженер мэргэжилтэй М.Нямдавааг томилжээ.
Н.Энхмандах: Салхит уулын баяжуулах үйлдвэрийн хүдрийн нярав. Ажлын байрны шаардлагаар баяжуулах үйлдвэрийн инженер мэргэжилтэй, уул уурхайн салбар хоёроос дээш жил ажилласан байх ёстой ч Эрх зүйч мэргэжилтэй хүнийг томилсон учир ажлаас нь чөлөөлсөн. Одоо Салхит үйлдвэрийн хүдрийн тооцоолол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Б.Мөнхдэлгэр: Салхит уулын баяжуулах үйлдвэрийн технологийн мэргэжилтэн. Ажлын байрны шаардлагаар Баяжуулах үйлдвэрийн инженер мэргэжилтэй байх ёстой ч Бизнесийн удирдлага мэргэжилтэй хүнийг томилсон учир ажлаас нь чөлөөлсөн. Одоо Хүний нөөц-бичиг хэргийн мэргэжилтнээр ажиллаж байна.
З.Төмөрсүх: Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Технологийн мэргэжилтэн. Ажлын байрны шаардлагаар Баяжуулах үйлдвэрийн инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ гурваас дээг жил ажилласан байх ёстой. Гэвч компьютер электроник мэргэжилтэй хүнийг томилсон учир ажлаас нь чөлөөлсөн. Одоо Салхит үйлдвэрийн технологийн мэргэжилтээр ажиллаж байна.
Б.Цэлмүүн-Од: Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Технологийн мэргэжилтэн. Ажлын байрны шаардлагаар Баяжуулах үйлдвэрийн инженер мэргэжилтэй байх ёстой. Гэвч Эдийн засагч мэргэжилтэй хүнийг томилсон. Одоо Баяжмалын тооцоолол хариуцсан мэргэжилтнээр томилсон.
Б.Нямсүрэн: Салхит уулын баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н ахлах инженер. Ажлын байрны шаардлагаар Баяжуулах үйлдвэрийн инженер мэргэжилтэй байх ёстой. Гэвч сувилахуйн арга зүйч мэргэжилтэй хүнийг томилсон учир ажлаас нь чөлөөлсөн. Одоо Салхит уулын баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н ахлах инженерээр ажиллаж байна.
Э.Эрхэмбаяр: Салхит уулын баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н ахлах инженер. Ажлын байранд тавигдах шаардлагаар уул уурхайн болон инженер мэргэжилтэй байх ёстой. Гэвч Эрх зүйч мэргэжилтэй хүнийг томилсон байсан учир ажлаас нь чөлөөлсөн. Гэвч Салхит үйлдвэрийн ХАБЭА-н ахлах инженерээр эгүүлэн томилсон.
Энэ мэт Засгийн газрын 5Ш ажиллагаа, тэр дундаа “шүүр” ажиллагаа төрийн өмчит компаниуд дээр “шүүрдэж” чадсангүй. Ерөнхийд нь авч үзвэл төрийн өмчит компаниудад улс төрийн бүлэглэлүүд, “том” улстөрчид “эзэн” суусан гэхэд хилсдэхгүй. Тэд өөрсдийн тойрон хүрээлэгчид, цүнх баригчдаа төрийн өмчит компанид байршуулдаг нь “шүүр ажиллагаа”-гаар ил боллоо.
Хуваалцах:
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуунд агаар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Телеграм” аппликейшн ашиглан 45 хоногт 6.1 тэрбумыг залилжээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цүнх баригчдыг “Шүүр ажиллагаа”-гаар шүүрдсэнгүй, Ерөнхий сайдаа
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно
40 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй
41 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Нийслэлийн ногоон бүсэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
9 цагийн дараа
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
8 цагийн дараа
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
8 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.