0
Огноо2025-01-10
Жил бүр сар шинийн баяртай холбоотой мэдээллүүд гарч, иргэдийн дунд багагүй төөрөгдөл үүсгэдэг. Энэ удаа ч урьдын адилаар маргаан гарч эхэлжээ. Учирлавал, XVII жарны хөхөгчин могой жилийн шинийн 1-ний өдөр гуравдугаар сарын 1, нэгдүгээр сарын 29 гэх өдрүүдэд болно гэж зурхайч нар өөр өөрийн байр сууринаас тов гаргаад байна.
Тодруулбал, Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай нь шинийн 1-нийг нэгдүгээр сарын 29-ний өдөр тохионо хэмээн мэдээллээд байгаа юм.
Тэрбээр “Монголын цагаан сар олон үеийн өнгөрсөн жилүүдийн давтамжаар зөрдөг тохиодол бий. Гэхдээ манай өвгөдийн 37 хаадын зурхайгаа алдалгүй тооцоход нэгдүгээр сарын 29-нд цагаан сараа хийх нь тов тодорхой болж байна” гэжээ.
Харин Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зурхай судлаач, ардын багш Л.Тэрбиш хэвлэлд өгсөн ярилцлагадаа төгс буянт шинэ зурхайн ёсны өвөл нэг сараар илүү учир гуравдугаар сарын 1-нд шинийн 1 тохионо гэж тайлбарлаж байгаа юм.
Илүү сар гэдэг нь билгийн тоолол аргын тоололтой зөрөхөөс сэргийлж 2-3 жилд нэг удаа нэмж оруулдаг нэмэлт сар юм. Энэ нь сарны нэг жилийн 354 хоногийг нарны жилийн 365 хоногтой нийцүүлэх зорилготой байдаг. Илүү сар нь тухайн жилийн улирлын хуваарийг алдагдуулахгүй байлгах үүрэгтэй байна.
Тэгвэл монголчууд сар шинийн баяраа тэмдэглэхдээ аль зурхайг нь дагах вэ?
Монгол Улсад ихэнхдээ Л.Тэрбишийн зурхай ашиглагддаг бөгөөд энэ нь уламжлалт Төгсбуянтын зурхайг суурь болгон хөгжүүлсэн зурхайн нэг хэлбэр юм. Монголчуудын дийлэнх нь, тэр дундаа шашны байгууллагууд Л.Тэрбишийн зурхайг илүүтэй дагаж шинийн нэгнийг тодорхойлдог. Монгол төрийн түвшинд ч голчлон Л.Тэрбишийн зурхайг баримталж ирсэн.
Харин М.Намсрайн зурхай нь Төгсбуянтын зурхайн өөр нэг хувилбар бөгөөд энэ нь Төвөд, Бутаны зурхайтай илүү ойр байдаг тул буриад, халимаг угсаатнууд илүүд үздэг байна.
Гэхдээ монголчууд нийтээрээ заавал Л.Тэрбишийн зурхайг дагах албагүй учир зарим гэр бүл, шашны урсгалууд М.Намсрайн зурхайгаар тэмдэглэх тохиолдол бий. Тиймээс энэ нь тухайн айл өрхийн шашны урсгал, нутгийн онцлогоос хамааран өөр өөр байдаг гэж хэлж болно.
А.НОМИН-ЭРДЭНЭ
Хуваалцах:
Хэв журам сахиулж буй алба хаагчдыг "харлуулдаг" байдлыг өөхшүүлэхээ зогсооё
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сар шинийн баяраа тэмдэглэхдээ аль зурхайг нь дагаж, хэзээ тэмдэглэх вэ?
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОЮУТНУУД: Автобусаар үнэгүй зорчих нь санхүүд хэмнэлттэй байсан, цуцалчихаар хүнд байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлахаар болжээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Батцоож: Одоо нийтээрээ жаахан эрүүлжье ээ, энэ янзаараа 100 жил хойш ухрах нь
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг хүчингүй болголоо
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Трафигура”-г Монголд төлөөлөх эрхийг Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар авчээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
2025 онд нийслэл автомашины албан татвараас ₮120.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн цахилгааны эх үүсвэр 5 дахин нэмэгдэнэ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хайлаастад агаар хамгийн их "бохирдолтой" байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.