0

2024 онд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмж импортолсон аж ахуйн нэгж, байгууллагуудын гаалийн албан татварыг Засгийн газрын 2023 оны 107-р тогтоолын дагуу 2025 оны эхний улиралд буцаан олгох аж.
Буцаан олголтод хамрагдах аж ахуйн нэгжүүд гаалийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 20-ны өдрийн хооронд албан бичгээр хүсэлтээ өгнө. Үүний тулд тухайн ААН-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн байх, гаалийн мэдүүлгийг нягтлан шалгах /мэдүүлэг дэх хэлцлийн код 330 байх/ шаардлагатай.

Эх сурвалж: ГЕГ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.