dobu.mndobu

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

НЭМЭЛТ, 10:40 ЦАГ: БНСУ-ын Ерөнхийлөгч  Юн Сок Ёлыг орон нутгийн цагаар 10:33 цагт баривчиллаа. 

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөх албанаас түүнийг баривчилсныг албан ёсоор мэдэгдэж, энэ нь тус улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа хүнийг баривчилсан тохиолдол болж буйг хэллээ. 

Юн Сук Ёлыг Гванчон дахь Авлигтай тэмцэх агентлагийн төв байранд хүргэх юм байна. Баривчлах хугацаа нь 48 цаг бөгөөд энэ хугацаанд багтаан Юн Сук Ёлоос байцаалт авна. Байцаалтын явцаас шалтгаалан саатуулах хугацааг сунгах эсэхийг шийдэх аж. 

 

08:30 ЦАГ: БНСУ-ын мөрдөн байцаагч нар бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах хоёр дахь ажиллагаагаа эхлүүллээ.

Тодруулбал, Орон нутгийн цагаар үүрийн 4:20 цагт 3000 орчим цагдаа Ерөнхийлөгчийн өргөөний гадаа цуглараад байна. 

Өнгөрсөн сард түүнийг баривчлах захирамжийг шүүхээс гаргаж, энэ сарын эхээр холбогдох албаныхан Ерөнхийлөгчийг баривчлахаар өргөөнийх нь гадна очсон ч хамгаалагч болон Ерөнхийлөгчийн дэмжигч нарын эсэргүүцлийн улмаас баривчлах ажиллагааг түр зогсоогоод байв.

Баривчлах захирамж нь нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан ч шүүхээс энэ хугацааг энэ сарын 21-нийг хүртэл сунгасан учир ийн дахин гэрт нь ирээд байгаа юм. Улмаар энэ удаад өмнөхөөс илүү чанга арга хэмжээ авахаа мөрдөгчид мэдэгджээ. 

Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийг дэмжигч 6500 орчим хүн түүний өргөөний гадна цугласан гэх мэдээлэл байна. 

Эх сурвалж: The Korea Times

Хуваалцах:

|
НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

10 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

10 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.