dobu.mndobu

Мөнгө хожсон, азтан болсон мэтээр төөрөгдүүлж, телеграм залилан хийх тохиолдол нэмэгджээ

Мөнгө хожсон, азтан болсон мэтээр төөрөгдүүлж, телеграм залилан хийх тохиолдол нэмэгджээ

Телеграм нь дэлхий даяар 950 сая гаруй хэрэглэгчтэй, харилцааны программ бөгөөд 2013 онд ОХУ-ын программист Николай Валерьевич Дуров дүү Павел Дуров нар үүсгэн байгуулжээ. Үүнээс хойш 4 тэрбум гаруй ам.долларын ашигтай ажилласан ба хэрэглэгч сард дунджаар 3 цаг 45 минутыг телеграм сүлжээнд өнгөрүүлдэг байна.

Энэхүү платформ нь нууцлал өндөртэй, мэдээлэл гарган авах боломжгүй зэрэг гэмт этгээдүүдэд таатай нөхцөлтэй байх тул залилагчид телеграм платформыг ашиглах шалтгаан нөхцөл болдог аж.

Тэгвэл Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2021-2023 онд 121,154 гэмт хэрэг бүртгэгдсэний 27942 буюу 23.1% нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн он тус бүрээр нь харуулбал,

-2021 онд 4825,

-2022 онд 8563,

-2023 онд 9270,

-2024 онд 5284 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Сүүлийн үед манай улсад телеграм платформыг ашиглан залилах гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаа бөгөөд гэмт этгээдүүд иргэдийг дараах замаар олзолж, төөрөгдөлд оруулдаг. Үүнд:

Хохирогчдыг цахим орчноос хайж олох улмаар харилцаа тогтоон, урхидах, итгэлийг нь олж авах, сувгийн админ, телеграммын туслах ажилтан, мэргэшсэн эксперт мэт заавар, зөвлөмж өгөх, шинээр элсэн орсон гишүүн мөнгө хожсон, азтан болсон мэт бусдын санаа бодолд нөлөөлөх замаар залилах гэмт хэрэг үйлддэг.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд:

- Телеграм хаягаа устгах эсвэл телеграм хаягт privacy тохиргоо хийх,

- Ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх,

- Хэрэв  нэгэнт мөнгөө шилжүүлсэн тохиолдолд дахин хэзээ ч мөнгө шилжүүлэхгүй байх,

- Ажилд орохын тулд хувийн батлан даалт гэх /эмзэг мэдээлэл, зураг бичлэг, нууц үг/ хэн нэгэнрүү явуулахгүй байх,

- Интернет банк, цахим хэтэвчээ бусдад ашиглуулахгүй байх,

Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэнэ үү. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.

 

Хуваалцах:

|
НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

15 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.