0
Огноо2025-01-16
Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн жагсаалын үед гарсан зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн засаг даргад жагсаал цуглаан зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуд энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн засаг даргыг түр орлон гүйцэтгэгч Өнөрцэцэг уг жагсаал цуглааныг бүртгэж авсан талаар хариу хүргүүлсэн байна.
Улмаар өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 11, 12-нд Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ дагуу жагссан. Энэ үеэр цагдаагийн байгууллагад нийт 13 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 7, зөрчил 6 хэрэг бүртгэгдсэн байна. Иргэдийн эд хөрөнгийг эвдэж сүйдэлсэн, төрийн онцгой объект руу бие засах, нэвтрэх хориотой газар руу нэвтрэх гэж оролдох, цагдаагийн албан хаагчийн биед халдах, төрийн байгууллагын ажилтны савхан ясыг хугалсан, цагдааг шатнаас түлхэж унагаан гэмтээсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй хэргүүд гарсан ба холбогдогчийг шалгаж байна. Бага насны хүүхэдтэй эмэгтэйн тээврийн хэрэгслийг нь хаахад нь шаардлага тавихад түлхэж унагаасан зэрэг хэргүүдийг бүртгэж, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
Бага насны хүүхэдтэй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийт 129 иргэнд холбогдох хууль журмын хүрээнд зөвлөгөө өгч, ар гэрт нь аюулгүй хүргэж өгсөн.
Жагсагчид зам хаасны улмаас замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж, иргэдийн зорчих эрхийг зөрчсөн. Тэнд хүнд өвчтэй, ахмад настан, хүүхэд нь өвдсөн гэх мэт иргэд, яаралтай түргэн тусламжийн машин ч зорчиж байсан. Үүнд мөрдөн шалгах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байна.
Жагсагчдад эрх чөлөөг нь хангах үүднээс цагдаагийн байгууллагаас маш хүндэтгэлтэй хандсан.
Тэгэхээр зам хааж жагсах нь хууль бус тул бусдын эрхийг хүндэтгэж үзэхийг хүсье. Учир нь эвлэлдэн нэгдэж тайван жагсах нь бусдын эрхийг зөрчих ёсгүй хэмээн хуульдаа заасан байдаг" хэмээв.
Хуваалцах:
Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"20 жил газар зохион байгуулагчаар ажилласан хүнийг СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар сонгочихлоо"
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Г.Пүрэвдэлгэр: Жагсагчид замын хөдөлгөөнд саад учруулсан асуудлыг шалгаж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ШУУРХАЙ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАНЫ ИРЦ: Х.Баттулга 12, 1-р сард нэг ч удаа ИРСЭНГҮЙ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАНЫ ИРЦ: У.Отгонбаяр, Г.Лувсанжамц, А.Ариунзаяа нар хамгийн эрт ирлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СУРВАЛЖИЛГА: Хорооноос тараасан "Нүүдэлчин" ХОГ ДЭЭР ХАЯГДАВ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Ураны гэрээг эсэргүүцэж ТББ, иргэд хэвлэлийн бага хурал хийнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧУУЛГАН: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАЙР СУУРЬ: Утаагүй зуух гэж хаана ч байхгүй
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мөнгө хожсон, азтан болсон мэтээр төөрөгдүүлж, телеграм залилан хийх тохиолдол нэмэгджээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Blackpink хамтлагийн Жисү соло уран бүтээлээрээ эргэн ирнэ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шадар сайд Т.Доржханд ахынхаа хүү Л.Сонорыг Санхүүгийн зохицуулах хороонд оруулахаар улайрч эхэлжээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна
16 цагийн дараа
Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ
15 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.