dobu.mndobu

Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна

Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна

Спортын төв ордны А зааланд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд 37 багийн нийт 173 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн долоон жинд тулалдаж байгаа бөгөөд эндээс Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулах аж.

Өнөөдөр /2025.01.16/ хагас шигшээ тулаан өрнөж, маргааш алт, мөнгөн медальтнууд тодорно. Тэмцээнд оролцогчдоос онцолбол, ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт Б.Мишээлт, М.Энхжаргал нарын шилдгүүд байна.

Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс хамгийн олон түрүүлсэн нь Азийн АШТ-ий хүрэл, Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Зул нийт 12 удаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, дэлхийн цомын мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Нандинцэцэг нийт 11 удаа түрүүлжээ. Боксын эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх 1956 онд болж байсан бол эмэгтэйчүүдийнх 1999 оноос одоог хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна.

Хуваалцах:

|
Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна

Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа

Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа

7 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

17 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.