0
Огноо2025-01-18
Өмнөд солонгосын бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёль өөрийнх нь эсрэг мөрдөн шалгалтыг хууль бус гэж үзсэн хэвээр. Энэ ч үүднээсээ цаашдын мөрдөн шалгалт байцаалтад мэдүүлэг өгөхгүй гэдгээ нэгдүгээр сарын 16-нд өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдэгджээ. Лхагва гарагт саатуулагдсан Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн 12 сарын эхээр цэргийн онц байдал зарлаж бослого үймээн өдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа. Өнөөдөр мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн парламентын шийдвэрийн асуудлаарх ҮХШ-ийн 2 дахь сонсгол явагдсан байна.
Мөрдөн шалгагчид түүнээс өнөө өглөөнөөс эхлэн мэдүүлэг авах байсан ч Юн Сок Ёль эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргаснаар байцаалтыг өдрийн 14 цагт болж хойшлуулсан ч мөн оролцоогүй байна. Юн Сок Ёлийн өмгөөлөгчийн зүгээс ерөнхийлөгч өчигдөр 10 цаг үргэлжилсэн байцаалтын явцад байр сууриа бүрэн дүүрэн тайлбарласан учраас нэмж мэдүүлэх зүйлгүй гэдэг байр суурь илэрхийлжээ. Түүнээс гадна Юн Сок Ёлийг баривчилсан захирамжийн эрх зүйн үндэслэлийг нягтлуулах хүсэлтийг өмгөөлөгчдийнх нь зүгээс шүүхэд гаргасан.
Мөн Юн Сог Ёлийг баривчлан саатуулах 48 цагийн хугацаатай, баасан гарагийн өглөө хүртэл хүчинтэй, наана нь мөрдөгчид хугацааг сунгах хүсэлт гаргах мэдээлэлтэй байна. Лхагва гарагт өөрийн өргөөнөөс саатуулагдах үедээ Юн Сок Ёль өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар өөрийг нь мөрдөн шалгах эрхгүй, хүч хэрэглэх явдал гарахаас зайлсхийх үүднээс гагцхүү мөрдөгчдийн шаардлагыг дагасан гэдгээ мэдэгдэж байсан. Улмаар тэр албан үүргээсээ чөлөөлөгдөөгүй байхдаа хууль шүүхийн байгууллагад саатуулагдсан Өмнөд Солонгосын түүхэнд анхны ерөнхийлөгч болсон.
Үүнээс гадна цэргийн онц байдал зарласнаас нь үүдэж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн парламентын шийдвэрийг албажуулах эсвэл буцаах асуудлыг шийдэх үйл явц Үндсэн хуулийн шүүхэд эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь албан сонсгол нь болж, шүүгчид гэрчүүд болон нотлох баримтуудыг баталсан, Ерөнхийлөгч Юны өмгөөлөгчдийн зүгээс тэр бүгдийг хууль бус гэж мэдүүлснийг хүлээж аваагүй байна. Үндсэн хуулийн шүүхийн дараа дараагийн сонсгол энэ сарын 21,23-д болон ирэх 2 сарын туршид товлогдсон. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх нийт 9 орон тоотойгоос бүрэн эрхийн хугацаа нь дууссан 3 шүүгчийн орны 2 шүүгч энэ сард томилогдсон. Ерөнхийлөгч Юны бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг энэ шүүхийн дор хаяж 6 шүүгчийн шийдвэрээр эцэслэх ёстой байна.
Хуваалцах:
Юн Сок Ёль өөрийнх нь эсрэг мөрдөн шалгалтыг хууль бус гэж үзсэн хэвээр байна
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар хэлэлцлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай гэрээ байгууллаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах боломжтой газрууд
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын дугаарын дуудлага худалдаанд 54 удаа оролцож, ялсан ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: Ураны төслийг хэрэгжүүлснээр Монголд 5 тэрбум ам.долларын ашиг авчирна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эрчим хүчний системийн оргил ачаалал 32 МВт-аар өсжээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 512 бөх зодоглоно
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрөх насны эмэгтэй цөөн байсан нь төрөлт буурахад нөлөөлжээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр
15 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
СУРВАЛЖИЛГА: Иргэд утаанаас татгалзаж цахилгаан халаагуур тавьсан ч төлбөрийг нь дийлэхгүй байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.