dobu.mndobu

Дөрвөн жилд таван удаа тэтгэвэр нэмснээр даатгалын сан 7.3 их наяд төгрөгөөр буурчээ

Дөрвөн жилд таван удаа тэтгэвэр нэмснээр даатгалын сан 7.3 их наяд төгрөгөөр буурчээ

Тэтгэвэртэй холбоотой зарим шийдвэрүүд буюу сүүлийн дөрвөн жилд тэтгэврийн хэмжээг таван удаа нэмсэн нь даатгалын сан 7.3 их наяд төгрөгөөр буурахад нөлөөлжээ


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар НДС-аас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр 2020-2024 оны хооронд нийт 5 удаагийн тогтоол шийдвэр гаргасан нь тэтгэврийн даатгалын санд 2,268.8 тэрбум төгрөгийн ачаалал үзүүлсэн байна.
 

Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал буурч байгаа хэдий ч санг удирдах хэтийн тооцоололгүй, эрсдэлийг хэрхэн удирдах нь тодорхойгүй байгаа аж.


Засгийн газраас баталсан дээрх тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл тэтгэврийг таван удаа нэмэхэд шаардах төсвийн эх үүсвэрийг тодорхойлоогүй гэсэн үг. Мөн УИХ-аас баталсан холбогдох хуулиуд тэтгэврийн даатгалын санд дараах байдлаар нөлөө үзүүлжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийтдээ 4,165 ажил олгогч 61.9 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлс түүнтэй адилтгах орлогоо ил болгож, 16,686 даатгуулагчийн 15.6 тэрбум төгрөгийн НДШ төлж, 7.7 тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлөгдсөн байна.


Гэвч дээрх 4,165 ажил олгогчийн 623 нь нийгмийн даатгалын байгууллагад шинээр бүртгүүлсэн ба тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж заасан тул нийт тэтгэврийн санд ямар хэмжээний ачаалал үзүүлж байгааг тодорхойлох боломжгүй байгаа тухай Үндэсний Аудитын газрын тайланд дурджээ.

Хуваалцах:

|
Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.