dobu.mndobu

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 3D хэлбэрээр кино театрт ч үзэх боломжтой болгоно"

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 3D хэлбэрээр кино театрт ч үзэх боломжтой болгоно"

Өнгөрөгч Бямба гарагт (2024.01.18) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нар ХУД-ийн IV хороонд ажилласан.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүх хүнийг нэгдсэн нэг мэдээлэлтэй байлгахын тулд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 3D хэлбэрээр кино театрт ч үзэх боломжтой болгох ёстойг онцлов. 

Тэрбээр "Улаанбаатар хотын том төслүүдийн ерөнхий эрэмбэ буюу control tower гэж ярьдаг хяналтын цамхгийг байгуулж, олон нийт болон нийслэл, ордон дотор байгаа шийдвэр гаргагчид нэг мэдээлэлтэй байх нь туйлын чухал. Мэдээллийн урсгалын асуудал. Энэ төслүүдийн талаар өөр мэдээлэлтэй байгаа, шийдлүүдийн талаар өөр мэдээлэлтэй байгаа учраас хооронд нь маш их гацалт үүссэн байна гэж дүгнэж байгаа. Тийм учраас нийслэлчүүд маань хамтдаа 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөндөө, түүнээс гарах хэсэгчилсэн төлөвлөгөө, түүнээс гарах барилгын зургууддаа ААН, иргэд, мөн шийдвэр гаргагчид, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн, шинжлэх ухааны академи болон их дээд сургуулиуд бүгд нэг ойлголттой болъё. 3D хэлбэрээр 2040-ийг гаргая. Ингээд кино театрт ч гэсэн үзээд Улаанбаатар хот хаашаагаа тэлэх вэ ямар замууд баригдах вэ гэдэг агуулгыг ярих нь хамгийн чухал юм байна гэдэг зүйлүүдийг ярилцлаа. Мэдээж эрх зүйн хувьд зарим нэг хатуу шийдвэрүүд гарна" хэмээн хэллээ.

Хуваалцах:

|
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

3 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.