dobu.mndobu

Чөлөөт бөхийн УАШТ-ий 57 кг-ын жингийн шилдэг дөрвөн бөх тунаж үлдлээ

Чөлөөт бөхийн УАШТ-ий 57 кг-ын жингийн шилдэг дөрвөн бөх тунаж үлдлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд өнөөдөр /2025.01.20/ эхэлсэн. Тэгвэл тэмцээний 57 кг-ын жингийн хагас шигшээд барилдах шилдэг дөрвөн бөх тунаж үлдлээ.

Тодруулбал, энэ шатнаа "Төгс" дэвжээний бөх Б.Мөнх-Эрдэнэ, "Дархан Хасу FOHOW" клубийн Т.Мянганбанзрагчтай, өнгөрсөн оны 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий V байрын шагналт С.Жигүүр, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий хүрэл медальт М.Даваабандитай хүч сорино.

“Лос Анжелес-2028” олимпын угтвар болсон тус тэмцээнд 22 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдөж байна.

Улмаар эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, 70 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын медальтнууд өнөөдөр тодорно.

Дашрамд дурдахад, Энэ жилийн УАШТ Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон зохиогдож байгаа юм.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.