dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Агуулагдах хорт бодисыг 80 хувь бууруулсан “хөх нүүрс” үйлдвэрлэнэ

СУРВАЛЖИЛГА: Агуулагдах хорт бодисыг 80 хувь бууруулсан “хөх нүүрс” үйлдвэрлэнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. 
Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2025.01.20/ Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх  коксжих нүүрсний үйлдвэрийн  асуудлаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

May be an image of 3 people and text


Багануурын уурхайн хүрэн нүүрсний  нөөц 700 сая гаруй тонн гэсэн судалгаа гарсан. Тиймээс “Хөх нүүрс” төслийг Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг 2024-2027 он хүртэл гуран үе шаттайгаар хэрэгжүүлэхэд 190 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК “Хөх нүүрс” төслийг бүрэн санхүүжүүлэхээр ажиллаж байна.

May be an image of 6 people and text


“Багануур” ХК нь Төмөр зам, Авто зам, Дулаан, Эрчим хүч гэх мэт дэд бүтэц сайтай, жилд 5-5.5 сая метр куб ус шүүрүүлдэг, усны асуудлаа бүрэн шийдсэн гэх мэт олон давуу талтай учраас Хөх нүүрс төслийг хэрэгжүүлэхээр сонгожээ. “Багануур” ХК нь 2025 онд Хөх нүүрс үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрсний нөөцийг бэлтгэж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн талаар “Багануур ХК”-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал танилцуулсан юм. 


Эхний ээлжид хуучин ашиглагдахаа больсон байрыг сэргээн засварлаж, сургалт судалгааны төв болон ажилчдын байрыг бий болгосон байна. Энэ төсөл хэрэгжсэнээр эхний удаад 1800-2000 ажлын байр шууд болон шууд бусаар бий болох аж. Мөн боломжит судалгаа, үнэлгээг үндэслэн хөх нүүрсний үйлдвэрийг яаралтай барьж байгуулна гэдгийг онцоллоо. 

Хөх нүүрс гэж юу вэ?


Багануурын ордын хүрэн нүүрсийг 650°С температурт дулааны боловсруулалтад оруулж хагас кокс буюу "Хөх нүүрс" үйлдвэрлэнэ. Хөх нүүрс нь сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад нарийн ширхэглэгт тоосонцрын (РМ2.5) ялгарлын хэмжээ 80%, хүхрийн исэл 64%, азотын исэл 85%-иар бага.


 Хөх нүүрс нь түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдлүүдийн хэмжээг багасгаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулна гэсэн судалгаа гарчээ. Одоогийн судалгаагаар энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилд 850 гаруй мянган тонн хөх нүүрс үйлдвэрлэх аж. Улмаар нийслэлд 600 гаруй тонныг жилийн хэрэгцээнд нийлүүлж үлдсэн 200 гаруй тонныг Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэгт нийлүүлэх юм.


Энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай судалгаа, үнэлгээний ажил дууссан бөгөөд нийслэлээс газрын асуудлыг шийдвэрлүүлэх ажил хэлцлийн шатанд үргэлжилж байна.  

Хуваалцах:

|
Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна

Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ

Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Агаарын чанар өчигдрийнхөөс сайжиржээ

Агаарын чанар өчигдрийнхөөс сайжиржээ

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.