0
Огноо2025-01-21
Шинэ жилийн баярын уур амьсгал оруулж чаддаг хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол мэдээж 1990 онд үзэгчдийн хүртээл болсон "Home Alone" буюу "Гэртээ Ганцаараа" кино. Тус бүтээлд зул сарын баяраар гэртээ ганцаараа үлдсэн Кевин хүүгийн хөгжилтэй, адал явдалтай түүхийг өгүүлдэг. Тэгвэл киноны эхний ангийн гол үйл явдал өрнөдөг МакКаллистерын гэр бүлийн байшин 5,5 сая ам.доллароор худалдаалагджээ.
Энэхүү байшин нь АНУ-ын Иллиной мужийн Виннетка дүүрэгт байрладаг бөгөөд 1920 онд анх баригджээ. Байшингийн анхны эзэд болох Абэндшиений гэр бүл таван сарын турш "Гэртээ ганцаараа" киноны зураг авалттай зэрэгцэн байшиндаа амьдарсан гэдэг. Учир нь зураг авалт байшингийн зөвхөн нэгдүгээр давхар, гол шат, зоорь болон гадаах хэсгүүдэд л хийгдсэн аж. Харин унтлагын өрөө, угаалгын өрөө зэрэг гэрийн дотоод хэсгүүдийн зураг авалтыг "New Trier" хэмээх ахлах сургуулийн биеийн тамирын заалыг тохижуулан хийж байжээ.
Харин 2012 онд Тим Жонсон хэмээх залуу гэр бүлийн хамтаар 1,58 сая ам.доллароор уг байшинг худалдан авч, илүү орчин үеийн хэв маягтай болгон засвар хийсэн бөгөөд улмаар 2024 оны тавдугаар сард зарах шийдвэр гаргасан аж. Зар тавигдсан даруйд маш олон хүн холбогдож, байшин бараг л тэр дороо зарагдсан гэнэ. Гэвч Тим болон түүний гэр бүл гэртээ сүүлийн удаа зул сарын баяраа тэмдэглэх хүсэлтэй байсан учир байшингийн шинэхэн эзэд саяхан л шинэ гэртээ нүүж орсон байна.
Одоогоор тус байшинг худалдаж авсан хүний мэдээлэл нууц байгаа хэдий ч тэрбээр "Гэртээ Ганцаараа" киноны нэг хэсэг болсондоо туйлын баяртай байгаа гэдгээ хуваалцжээ.
Эх сурвалж: Buro.Mongolia
Хуваалцах:
Цэргийн бүртгэл маргааш дуусна
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Гэртээ Ганцаараа" кинонд гардаг байшин 5,5 сая ам.доллароор худалдаалагджээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Түвшинбаяр: Солонгост дөрвөн жил ажилласны эцэст эх орондоо мал аж ахуй эрхлэхээр шийдсэн
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын ногоон нам" дээд шүүхэд өргөдөл ирүүлжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Агуулагдах хорт бодисыг 80 хувь бууруулсан “хөх нүүрс” үйлдвэрлэнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлжээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар өчигдрийнхөөс сайжиржээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн харвааны тэмцээний тухай мэдээлнэ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дээд шүүх "Үнэн ба зөв нам"-ын даргыг бүртгэхээс татгалзжээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдрийн ФИНАЛД шалгарсан бөхчүүд
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөр эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монгол баг “Цасан баримал”-ын дэлхийн аварга боллоо
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ-ий 57 кг-ын жингийн шилдэг дөрвөн бөх тунаж үлдлээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинийн нэгэн хэзээ болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өгнө
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төмсний ургамаланцараас анхны элит үрийг бойжуулж эхэллээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар гурван газар улаан түвшинд хүрлээ
15 цагийн өмнө
Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа
5 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.