dobu.mndobu

Отрын бүс нутагт 12 аймгийн 36 сумын малчид өвөлжиж байна

Отрын бүс нутагт 12 аймгийн 36 сумын малчид өвөлжиж байна

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдрөөс эхлэн отрын есөн бүс нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.

Энэ хүрээнд гэрээ байгуулсан малчин, орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байхад, хүн, малын усны хангамж,  худаг ус өвөлжөө, хаваржааны хашаа хороо зэрэг нэн шаардлагатай байгааг онцолж байна.

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутагт 2024-2025 онд Улаанбаатар хотын нэг дүүрэг, 12 аймгийн 36 сумаас нийт 442 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 788.013 толгой мал өнтэй өвөлжиж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.