dobu.mndobu

Б.Ану-Үжин: Энхтайвны гүүрийг хүчитгэхдээ иргэндээ ээлтэй байхаар төлөвлөнө

Б.Ану-Үжин: Энхтайвны гүүрийг хүчитгэхдээ иргэндээ ээлтэй байхаар төлөвлөнө

"Улаанбаатар Трамвай"-тай холбоотой “Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэх мэдээлэл сайтуудаар цацагдсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан төслийн удирдагч Б.Ану-Үжин залруулга хийлээ.

Тэрбээр "Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна.

Уг чиглэл Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. 60 гаруй жилийн өмнө уг гүүрийг ашиглалтад оруулсан учир зайлшгүй хүчитгэх шаардлага үүсч байгаа. Ингэхдээ иргэндээ ээлтэй байдлаар төлөвлөнө.

Харин хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас-Зунжин байна.

Одоогийн байдлаар трамвайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах шатандаа явж байна.

Трамвай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл юм" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.