dobu.mndobu

АУДИТ: “Доншен газрын тос Монгол” компани Монгол Улсад ₮2.7 тэрбумын хохирол учруулсан ч одоог хүртэл төлүүлээгүй байна

АУДИТ: “Доншен газрын тос Монгол” компани Монгол Улсад ₮2.7 тэрбумын хохирол учруулсан ч одоог хүртэл төлүүлээгүй байна

Үндэсний аудитын газраас 2024 онд газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолт явуулсан компаниудын гэрээний биелэлтэд аудит хийжээ. Аудитаар хэд хэдэн зөрчил илрүүлж, акт тогтоосон байна.

Тухайлбал, “Доншен газрын тос Монгол” ХХК 2019-2021 оны хооронд БХГ-97 талбайд олборлолт хийхээр гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа орлого, зарлагаа буруу тайлагнаж, Монгол Улсын Засгийн газарт 2.7 тэрбум төгрөгийг төлөлгүй, хохироосон байна.

Тодруулбал, Тус компани Монгол Улсын Засгийн газарт ногдох тосны орлогоос 2020 онд 1049 ам.долларыг дутуу төвлөрүүлсэн зөрчил гаргажээ. Улмаар монгол мөнгөөр 2 сая 989 мянга 331 мянган төгрөгийг тавдугаар сарын 15-ны дотор төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг шаардсан байна.

Мөн тус компани 2019-2021 оны хооронд борлуулалтын зардлаа 3 сая 695 мянга 861 ам.доллараар илүү тайлагнажээ. Улмаар 980 мянга 880 ам.долларыг улсын төсөвт дутуу төвлөрүүлсэн байна. Иймээс уг дүнг монгол мөнгө рүү шилжүүлэн 2 тэрбум 794 сая 331 мянга 513 төгрөгийг төрийн сангийн дансанд 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор шилжүүлэхийг шаардсан байгаа юм.

Үндсэндээ, “Доншен газрын тос Монгол” ХХК нийт 2 тэрбум 797 сая 320 мянга 844 төгрөгийг дутуу төлж, Монгол Улсыг хохироосон байна.  

Нээлттэй мэдээллийн сангаас “Доншен газрын тос Монгол” компанийн тухай харвал,

2006 оны хоёрдугаар сарын 27-нд үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай ашгийн төлөө компани байгаа юм. “Шенлигийн Орд Газрын Харъяа Доншен Жингун Петролеум Дивелопмент Групп Сток” гэх БНХАУ-ын компани хувь эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Jiang, Dongbo гэх хүн ажиллаж байгаад 2023 оны арванхоёрдугаар сарын 8-наас Che Huanxi гэх этгээд ажиллаж эхэлжээ.

Харин Ерөнхий захирлаар Сун Юнчан , эцсийн өмчлөгчөөр Ли Шан гэх хүн бүртгэлтэй байна.

Анх гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж байсан бол 2023 оны арванхоёрдугаар сарын 8-наас газрын тос ашиглах болгон өөрчлүүлжээ.

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.