0
УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.23/ 10.00 цагт эхэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Нийт 66 УИХ-ын гишүүн хуралдаанд оролцохоор 52,4 хувьтай ирц бүрдсэн тул чуулганы хуралдааныг эхлүүлье. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, МУ-ын шинэ Үндсэн хуулийг боловсруулах комиссын тэргүүн П.Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо. Гэгээн дурсгалыг хүндэтгэж, гишүүд босож эмгэнэл илэрхийлэхийг хүсэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.