0
Огноо2025-01-24
Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай ажилласан тул цахилгааны тарифыг нэмэх замаар ирэх гурван жилд өр зээлүүд төлөгдөж дуусна гэж албаныхан тайлбарлаж байлаа. Ингээд “эрчим хүчний реформ” гэх сүржин нэртэй ажил эхэлж УИХ-ын С.Цэнгүүн итгэлтэй гэгч нь “энэ ажлаас ухарч цуцахгүй” гэдгээ мэдэгдэж байлаа. Учир нь С.Цэнгүүн “Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүн буюу олон нийттэй харилцах ажлыг хариуцаж байсан.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа, “Эрчим хүчний салбарт социализмын үеэс хойш огт шинэчлэл хийгээгүй. Шинэчлэл хийгээгүй гэдэг нь зах зээлийн зарчимдаа шилжээгүй л гэсэн үг. Хүмүүс, Эрчим хүчний салбарт зайлшгүй төрийн оролцоо шаардлагатай гэдэг” хэмээн өгүүлжээ.
Ингээд уг салбарт улс төрийн оролцоог харуулсан нь цахилгааны үнийг 30 хувиар нэмсэн. Угтаа реформыг эрчим хүчийг бусад улсад экспортлох зорилготой гэж танилцуулсан ч хийсэн ажил нь одоогоор үнэ нэмж, иргэдийг туйлдуулсан л байна. Цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдсэн. Цаашлаад иргэдийн бухимдал, туйлдсан дүр зурагтай нүүр тулж, хахууль авсан мэт сэтгэгдэл төрүүлэх “олон нийттэй харилцах ажлын 8 тэрбумын төсөв” зэргийг хараад С.Цэнгүүн гишүүн энэ хорооноос нэрээ татсан. Харин юу ч юм ажил эхлүүлж, хаанаас нь ч юм хэрэгжүүлж орхичхоод Эрчим хүчний реформын хороон дарга Х.Доржханд гадаадад томилолтоор ажиллаж явна. Тэр хооронд нь харин иргэд өдрөөс өдөрт халаасаа шувтарч дуусаж байна.
Иргэд утаанаас татгалзаж цахилгаан халаагуур тавьсан ч төлбөрийг нь дийлэхгүй байгаа. Энэ бол бодит байдалд огт нийцээгүй шийдвэр хэрэгжиж эхэлсний гай. Өмнө нь цахилгаан халаагуур хэрэглээд 150 мянган төгрөг төлдөг байхад одоо 700 мянган төгрөгийг төлөх энгийн жишээ байна. Үүнийг ажигласан С.Цэнгүүн гишүүн арьсаа хамгаалах гэсэн үү, хорооны ажилд сүүдрээс оролцох гэсэн үү, гэнэт л зангаа хувиргаж “иргэдэд хэцүү байна” гэж ярих болов. С.Цэнгүүн Эрчим хүчний зохицуулах хороонд хүртэл санал хүргүүлсэн байна.
Тэрбээр "Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 3-н шатлалтай тарифын шинэчлэлтэй холбоотой гомдол санал ихээр ирсээр байгаа билээ. Үүнд ялангуяа 2024 оны 12-р сарын цахилгааны төлбөрөө 01-р сард бүрэн төлөх үед цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын 40000 гаруй айл, өрхүүдэд санхүүгийн ачаалал үүссэнээс шалтгаалж, иргэд бухимдлаа илэрхийлж байна.
Тиймээс би иргэдийн гомдлыг хүлээн авч үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбар тодруулгыг авч ажиллалаа. Мөн ЭХЗХ-ны бие даасан шийдвэрт хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх ёсгүй тул УБЦТС ТӨХК-с гаргасан шинэчилсэн тарифын дараах эхний төлөлтийн дүнд анализ хийж, шаардлагатай тохиолдолд оновчтой бодлогын шийдэл гаргахыг салбарын эрх бүхий албан тушаалтнуудад сануулан ажиллаж байна” хэмээн олон нийтэд мэдэгдэв.
Үүнээс нэг “дарга нь” ажил эхлүүлчхээд хаяад явсан хойгуур иргэд бухимдаж, болохоо байж байгааг харсан “цэрэг нь” ямархуу үйлдэл гаргаж байгааг харж болно.
Хуваалцах:
Шадар сайд С.Амарсайхан элчин сайд Ричард Л.Буангантай уулзаж эмгэнэл илэрхийллээ
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Номин: Аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрсэн
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Биг" барилгын материалын төвд гарсан галыг бүрэн унтраажээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье"
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээжээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гадаадын төр, засгийн тэргүүдээс эмгэнэлийн захидал ирүүлэв
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ХӨНДӨХ СЭДЭВ: Гурван жилийн турш иргэдээ бүгдийг нь сэгсрэх санаатай ”реформ” уу
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хоёр хоногт нэг эмэгтэй "умайн хүзүүний хорт хавдар"-аар нас барж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч автомашин суужээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол Улс “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас 30.4 сая ам.долларын төлбөрөө авч чадахгүй байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Үүндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
43 хуулийн этгээд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Д.Үүрийнтуяа: Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандана
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Биг" барилгын материалын төвд гарсан галыг бүрэн унтраажээ
15 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.