dobu.mndobu

Х.Нямбаатар: Орлогын түвшнээр ялгамжтай хүмүүсийг нэг дор амьдруулъя

Х.Нямбаатар: Орлогын түвшнээр ялгамжтай хүмүүсийг нэг дор амьдруулъя

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.01.24) хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж буй.

Хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын боловсролын чанар, анги дүүргэлт, сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуултад Хотын дарга Х.Нямбаатар дараах хариултыг өглөө. 


Тэрбээр, 
“Бидэнд чанартай боловсрол олгох боломж бүрдээгүй. Анги дүүргэлтийн норм хэтэрсэн, тухайн хороололдоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байна. Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоо байгаа сургуулиуд дээр нэмээд 51, дагуул хотод 72 нийт 123 сургуулийг шинээр бий болгосноор анги дүүргэлтийг 30 гэдэг тоонд барина гэж тусгасан. Үүнээс цааш нарийн мэдээлэл алга. 

Надад нэг ийм бодол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд холимог орон сууцны хороолол байгуулж, орлогын түвшнээр ялгамжтай хүмүүсийг нэг дор амьдруулъя. Тэр хүмүүсийг татахын тулд чанартай, хөтөлбөртэй сургуулиудыг байгуулъя. “Газарчин” хотхон дотор Сингапурын 2000 ам.долларын хөтөлбөртэй сургууль байна. Энэ сургуулийн ТУЗ-ийн удирдлагуудыг энэ сарын 29-нд хүлээн авна. Ийм хөтөлбөртэй сургуулиудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Сэлбэ, Баянхошуу, Шархад гэх мэт төслүүд дээр оруулж ирж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл хүн хүүхдийнхээ боловсролынхоо төлөө энэ мэт хөтөлбөртэй, эцэг эх нь төлбөрийг нь төлж болохуйц замаар сургуулиудыг хольж байгуулна ” гэлээ.

Хуваалцах:

|
Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

4 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

3 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.