dobu.mndobu

Б.Дэлгэрсайхан: "Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгана

Б.Дэлгэрсайхан: "Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгана

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.01.24) боллоо. Хурлын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас “Бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа нийслэлд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудад ЗТЯ-ны холбогдох газрын дарга нар, инженер техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг санууллаа.

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо

Мөн Зам, тээврийн сайдын зүгээс салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт, шалгалт, зарчмын асуудлуудыг тодорхой дурьдлаа. Тухайлбал, ЗТЯ-нд гадны зээл тусламжаар хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг сайжруулж, чанар стандартыг хангаж ажиллах тал дээр Ажлын комисс томилж ажиллуулахыг үүрэг болголоо.  Хариуцлаггүй ажилласан, гадны зээл тусламж хөрөнгө оруулалтын ажилд гадаад, дотоодын байгууллагууд зуучилдаг, авлигын асуудалд нэр холбогдсон албаны хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно гэдгийг мэдэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана

Зам тээврийн яам энэ онд нийслэлд  хийгдэх олон том бүтээн байгуулалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд  Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбар хоорондын зохицуулалтыг шуурхай хангаж ажиллах үүднээс холбогдох газрын дарга нар уулзалт товлож,  төслийн ажлуудтай биечлэн танилцах хэрэгтэйг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил төрийн өмчит компаниудын тоог бууруулах,  нэгтгэх, татан буулгах ажлын хүрээнд  “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ыг нэгтгэж, чиг үүргийн давхардлыг бууруулах ажлыг шат дараатай хийдэг тул холбогдох байгууллагууд ажлаа богино хугацаанд цэгцэлж, өдөр тутмын бусад үйл ажиллагаа, салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа төмөр замын байгууллагуудад хийж гүйцэтгэсэн болон дутуу түүхий яваа олон том ажлууд бий. Хоёр байгууллагыг нэгтгэх  ажлын хүрээнд эд хөрөнгө завших, хөрөнгө эзэнгүйдэх явдал гаргахгүй байхыг анхааруулж. Бүтэц орон тооны хувьд, нарийвчилсан бүртгэл судалгааг яаралтай хийж, давхардлыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.  

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулах ажлын хүрээнд  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 01 сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр гишүүдийн олонх нь дэмжсэн. Төмөр замын агентлагийг байгуулахдаа  “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, тодорхой тооны орон тоог шилжүүлэх, нэгтгэх замаар зохион байгуулан ажиллаж байгааг дуулгалаа. Зам тээврийн яамны зүгээс төрийн үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай явуулах  боломжийг бүрдүүлж, бодлогыг тодорхойлж ажиллана гэдгийг мэдэгдлээ.  

Хуваалцах:

|
Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.