dobu.mndobu

Хоёрдугаар сарын эхээр хүйтэн жиндүү байх ч дунд үеэс дулаарна

Хоёрдугаар сарын эхээр хүйтэн жиндүү байх ч дунд үеэс дулаарна

Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим  байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим  байх төлөвтэй байна.  Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД-аас 2-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн зарим газраар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэрэг цас орж, зарим газраар салхи ширүүсч, явган болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|
Хүүхдүүдэд маск зүүж хэвшүүлэхийг зөвлөлөө

Хүүхдүүдэд маск зүүж хэвшүүлэхийг зөвлөлөө

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цахилгааны төлбөрийн гомдлын мөрөөр ажиллав

Цахилгааны төлбөрийн гомдлын мөрөөр ажиллав

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.