dobu.mndobu

Х.Баасанжаргал: Уяачид "хөдөөгийн залуусын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ" гэж улс төрчдийг ятгадаг

Х.Баасанжаргал:  Уяачид "хөдөөгийн залуусын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ" гэж улс төрчдийг ятгадаг

Өнгөрсөн амралтын өдөр нийслэлд хаврын морин уралдааныг сэргээх морьтой жагсаал болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

 

Тэрбээр, "Монголчууд нийтээрээ 2004 оноос хойш хууль ёсоор хүүхдийн эрх зөрчиж ирсэн.  2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ 9-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэлх хугацаанд хүүхдээр морь унуулахгүй, бэлтгэл сунгаа хийхгүй  гэж тогтоол гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл орон нутаг хууль зөрчсөөр байна.

Сонгуулиар хөдөө явж байхад уяачид гэх нэр нөлөө бүхий мөнгөтэй нөхөд " Залуусын саналыг авъя гэвэл, сонгуульд ялъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээ" гэдэг ятгалгыг хийдэг байсан.  Уяачдын лоби улс төрд маш их явдаг. Ерөнхийлөгч нь хүртэл сонгуулийн өмнө уяачидтай суугаад нэвтрүүлэг хийсэн.

Морин спорт уяачдын холбоо яагаад ганцаараа төрийн ордонд хурлаа хийдэг юм. Засгийн газрын цаг үеийн асуудалтай холбогдуулж энэ асуудлыг сөхдөг байдал газар аваад байна. 

Бидэнд өөр боломжууд уг нь бий. Жишээ нь хаврын улиралд насанд хүрэгчид богино зайд уралдах боломжтой. Мөн морин соёлоо үгүй болголоо гэж байгаа. Гэтэл яагаад өдөр тутамдаа морио унахгүй байгаа вэ, яагаад хүүхдээр морь унуулах гээд зүтгээд байна вэ.  Өв уламжлалд байгаа бусад олон тэмцээн уралдаанаа насанд хүрэгчид нь хийхгүй байгаа хэр нь хүүхдээр морь унуулах гээд байгаа юм бэ. Жуулчдад харуулах маш олон өв бидэнд байдаг. Уурга шүүрэх, эмнэг сургах гэх мэт адуучин тэмцээнүүд бий. Энэ жуулчин татах өөр бусад ажлуудаа түгээн дэлгэрүүлэхгйү байгаа юм бэ.

Хаврын уралдаан бол ганц өдрийн л ажил биш. Сунгаа зэрэгт маш олон өдөр зарцуулдаг нь хичээл сургууль завсардахад хүргэдэг. Илэрхий хүүхдийн эрх зөрчсөн үйлдэлд битгий ард түмнийг талцуулаасай гэж хүсэж байна.  Жил бүр хаврын уралдааныг сэргээх тухай гомдол санал, жагсаал цуглаан болдог. Уяачид улс төрд ямар их нөлөөлдөг тухай бид мэдэх хэрэгтэй.  Үндэсний архив, шүүхээс тогтоосны дагуу хаврын уралдаан бол уламжлал биш. 2004 оноос хойш л бий болсон. Хаврын уралдааныг яагаад өв соёл гэтлээ андуурч байгаа шалтгаан нь улс төрчид. Засгийн газрын зохион байгуулсан уралдаанд оролцвол уяачид цол чимгийг нь өгдөг болсон. Энэ үеэс л хууль ёсоор хүүхдийн эрх зөрчиж эхэлсэн.

Үнэхээр мориндоо хайртай л бол бид өдөр тутамдаа унаж хэрэглэж ёстой, ийм боломж байгаа. Энэ бүх уралдааны цаана хүүхэд маш олон талаараа эрхээ зөрчүүлж байгаа. Хүүхэд өөрөө дуртай, хайртай учраас гэдэг үгээр хаацайлдаг. Нөгөөтэйгүүр амжиргаа доогуур түвшний хүүхдүүдийг ихэвчлэн сонгож унуулдаг. Маш их цаг хугацаа боломжийг нь хулгайсан ийм үйлдэлд цэг тавих ёстой. Бид өнгөрсөн хугацаанд огт ахиц гаргаагүй байна" гэлээ. 

 

Хуваалцах:

|
Хүүхдүүдэд маск зүүж хэвшүүлэхийг зөвлөлөө

Хүүхдүүдэд маск зүүж хэвшүүлэхийг зөвлөлөө

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цахилгааны төлбөрийн гомдлын мөрөөр ажиллав

Цахилгааны төлбөрийн гомдлын мөрөөр ажиллав

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө -35 градус хүрч хүйтэрнэ

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө -35 градус хүрч хүйтэрнэ

40 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.