0
Огноо2024-11-14
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд болон олон нийтийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлэх зорилгоор “Соёл танаас эхэлнэ” мэдээлэл, нөлөөллийн ажлыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч СиЮ, Жи-Эс 25 компаниудтай хамтран энэ сарын 11-ний өдрөөс нэг сарын хугацаатай нийгмийн зорилтот бүлэг болох хүүхэд, залуучуудад чиглэн зохион байгуулж байна.
Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, үнэн, эсэх нь мэдэгдэхгүй зүйлсийг цахим хуудсандаа нийтэлж, хандалтаа өсгөхийг зорьж байна.
Мэдээлэл гэдэг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаас л “гардаг” зүйл биш. Цахим орчинд хүссэнээ нийтлэхдээ бусдын эрхийг ноцтойгоор зөрчдөг. Ялангуяа хүүхдийн эрхийг зураг, бичлэгийг цахим хуудсанд нээлттэйгээр байршуулж, хандалт авахын тулд буруу, зөвийг нь ялгалгүйгээр хүссэн зүйлээ бичих нь түгээмэл байгааг халах, нийтийн соёл, хандлагыг төлөвшүүлэхэд иргэн бүр хувь нэмэр оруулах нь чухал юм.
2024 оны эхний байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтээр 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй үүнээс Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байгаа бол хүн амын дунд эмэгтэйчүүд 50.5%, харин 49.5 хувь нь эрэгтэйчүүд, насны бүлгээр нь авч үзвэл 36.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр сүүлийн 5 жилийн хугацаанд 30.689 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг он тус бүрээр нь харуулбал 2020 онд 1.795 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 онд 4.825 буюу 2.6 дахин, 2022 онд 8563 буюу 46.4 хувиар, 2023 онд 9.270 буюу 7.6 хувиар тус тус өссөн, 2024 оны эхний 10 дугаар сарын байдлаар 6.736 бүртгэгджээ.
Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 83,4 хувь нь цахимаар залилах, 5.8 хувь нь худал мэдээлэл тараах, 3.4 хувь нь Кибер аюулгүй байдлын эсрэг, 0.6 хувь нь Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, 0.6 хувь нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, 6.3 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.
Мөн нийгмийн бухимдал стресс, хүн хоорондын харилцааны алдаанаас үүдэлтэй гудамж талбай олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэх зэрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7690 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өсөж, нийт гэмт хэргийн 20.8 хувийг дангаар эзэлж байна.
Иймд цахим орчинд хүн нэр төр, алдар хүндэд халдах, мэдлэг, мэдээлэлгүйгээс үүдэн гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, гудамж, талбай, олон нийтийн газар иргэд нэг нэгнээ үл хүндэтгэх, бусадтай сөрөг харилцах, танхайрах, бусдын эрхэнд халдах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үндсэн зорилго, чиглэлтэй юм.
Энэхүү арга хэмжээний үндсэн зорилго, чиглэлээс гадна Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд 21 насанд хүрээгүй хүнд архи, утаат тамхи худалдаалахгүй байх заалтыг хэрэгжүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн А/1467 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрахын зэрэгцээ 16 насанд хүрээгүй хүнд бэлэн гоймон худалдаалахгүй байх тал дээр хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж, иргэд, олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх явдал юм.
Дээрх хугацаанд 2.898.139 зөрчил бүртгэгдсэнээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 1.072 зөрчилд 728 иргэн, 249 хуулийн этгээдийг 1.705.420.000 төгрөгөөр, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 261 зөрчилд 226 хүн, 24 хуулийн этгээдийг 194.850.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн.
Мөн 15-18 насны 28 хүүхэд, 15-21 насны 130 хүүхэд, залуучууд эрүүлжүүлэгдсэн гэсэн тоон мэдээ гарчээ.
Хуваалцах:
ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-д өргөн мэдүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хоригтой холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахална
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧУУЛГАН: 78.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын төсвийг өргөн барилаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
12-оос дээш насныхан өдөрт дунджаар гурван цаг зургаан минутыг чөлөөт цагтаа зориулдаг
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дуусжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Битүү шөл нь агаарын бохирдол ихтэй үед амьсгалын замыг улам цочроох эрсдэлтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Улс тунхагласны баяраар АМРАХ БООМТУУД
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-ийн зөвлөл хуралдаж эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сурагчдад “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөхийг уриалжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн машинаар урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
3 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.