dobu.mndobu

Налайх дүүрэгт "менингококкын халдвар"-ын нэг тохиолдол илэрч, сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүллээ

Налайх дүүрэгт "менингококкын халдвар"-ын нэг тохиолдол илэрч, сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүллээ

 Налайх дүүрэгт "менингококкын халдвар"-ын нэг тохиолдол өчигдөр бүртгэгджээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Налайх дүүргийн Онцгой комисс өнөөдөр (2025.01.30) дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэлээ. 

Халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж тухайн тохиолдлын ойрын болон холын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгч байна. Мөн дүүргийн бүх сургууль цэцэрлэгүүдэд нэн яаралтай ариутгал хийж буй.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж тандалт судалгаа хийж байгаа бөгөөд өнөөдрөөс (2025.01.30) "Голомт" цогцолбор сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цахим хэлбэрт шилжүүлжээ.

Менингококк  халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөдөг. Өнгөрсөн арван хоёрдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд тус халдварын атлагдсан нэг, сэжигтэй хоёр тохиолдол албан ёсоор бүртгэгдээс байсан юм. 

 

Хуваалцах:

|
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

1 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

3 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.