0
Огноо2025-01-30
Өчигдөр /2025.01.30/ Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол илэрч, "Голомт" цогцолбор сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Налайх эрүүл мэндийн төвөөс халдварын тохиолдолтой холбоотой мэдээлэл өглөө.
Менингококкоор өвдсөн 3 настай хүү ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүнд байна. Нэмэлтээр тууралт гараагүй аж. Хүүхдийн эмчилгээ хэвийн үргэлжилж байна.
Халдварын гарсан голомтыг хамгаалалтад авч ариутгасан. Онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж бүх цэцэрлэг, сургуульд цэвэрлэгээ ариутгалыг хийжээ.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль:
-Халдвар авсан хүүхдийг өчигдөр өглөө эмнэлзүйн шинж тэмдгээр нь хүлээж авч яаралтай эмчилгээнд оруулсан. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 тоот тушаалын дагуу мэдээллийг шууд ХӨСҮТ, ЭМЯ, НЭМҮГ-т өгч ажилласан. Мөн эрүүл мэндийн төвөөс тандалтын багийг шуурхай гаргаж, ойрын болон холын хавьтлуудыг судалсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэг байна.
Тухайн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хүүхэд энэ сарын 28-ны шөнөөс халуурч эхэлсэн. Ээж нь тухайн шөнөдөө халуун бууруулах эмчилгээ хийсэн ч өглөө босоход биеэр нь их хэмжээний тууралт гарч улмаар өрхийн эмнэлэгтээ очсон. Хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Бид тохиолдол батлагдсан даруйд эмч нарын шуурхай баг гарсан.
Халдварын тохиолдол илэрсэн хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.
Тандалтаар тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж тандалт шинжилгээ хийсэн. Хүүхдийн ам бүл найм. Гэрийнхнээс мөн шинжилгээ авсан. Шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтооно. Одоогоор хязгаарлалт хийх шийдвэр гараагүй. Тандалтын зургаан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн.
Дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглосон.
Хуваалцах:
Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч харшил үүсгэх эрсдэлтэй
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Орон нутгийн иргэд хүндэтгэх шалтгаанаар хотод 48 цагаас дээш машинтай зорчвол хураамж төлөхгүй
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
₮28 тэрбумын зуухны тендерт шалгарсан компаниас нийслэл татгалзжээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ц.Дуламсүрэн: Галзуурах шахам допинг тарьсан эрлийз морьдыг хүүхдээр унуулах гээд улайраад байх юм
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Менингококкоор өвдсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Энхбаяр: Монгол төрд хэн ажиллах, ажиллахгүйг КИНО НАЙРУУЛАГЧИД мэддэг болоод удаж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЭҮК: Засгийн газар хүүхдийн эрхийг дээдлэх зарчмаасаа ухарлаа
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ
39 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хэрэглэгчийн төлбөр өндөр гарсан" гэх гомдлын дагуу ажиллав
15 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архангай аймаг тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан ЗОХИОХГҮЙ байх захирамж гаргалаа
8 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Унаач хүүхдүүд юу ярив: Морь унахгүй, гэртээ ажил хийх юм сан
22 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөндөх сэдэв: Олон жил хамт амьдарсан хосууд хамгийн их салж байна
34 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно
42 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүллээ
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Уяачдын холбоо Х.Баасанжаргал гишүүнийг уучлал гуйхыг шаарджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.