dobu.mndobu

"Ах нь шагнана шүү" гэж гуйхад нь морь унасан хүү амиа алджээ

"Ах нь шагнана шүү" гэж гуйхад нь морь унасан хүү амиа алджээ

Талийгаач хүү Э 12 настай, морь унах дуртай байжээ.

"Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай" гэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчин, 2021 оны гуравдугаар сарын 18-нд Налайх дүүрэгт хэсэг хүмүүс сунгаа зохиосон байна. Уг сунгааг үзэхээр Э хөрш айлын эзнийхээ машинд суун явжээ. Энэ үеэр хурдан морийг нь унах хүнгүй болсон Ц эцэг, эхээс нь асуухгүйгээр талийгаач Э-гээс "Ахынхаа морийг унаад өгөөч, ах нь шагнана шүү" хэмээн гуйсан байна. 

Улмаар хүү зөвшөөрч, Ц-гийн хүрэн үрээ, Соёолон морийг унажээ. Харамсалтай нь, хүү мориноос унаж, тархиндаа гэмтэл авсны улмаас нас барсан байна. 

Шүүгдэгч Ц нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ "Тухайн үед миний морийг унадаг 2 хүүхэд хороололд байдаг гэр рүүгээ усанд орохоор явсан байсан. Морь унах хүүхэд олдоогүй байсан тул Г.******* ахын машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Г.******* ах хэлэхдээ наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд чи өөрөө асуугаад үз гэж хэлсэн. Тэгээд би асуухад дүү зөвшөөрч морийг минь унаж өгсөн. Хүүхэд мориноос унахад би хажууд нь байгаагүй. Манай нэг азарга адуу байхгүй байсан. Тэгсэн яг тэрний хажуугаас гараад ирсэн. Амьхандаа гэр рүүгээ дөхүүлж өгчхөөд ирэхэд хүүхэд уначихлаа гэсэн. Яваад очиход хүүхэд маань мориноос унасан байсан. Тэгээд Налайхын эмнэлэг дээр ирээд. Г.******* ахаас аав, ээжийнх нь дугаарыг аваад дуудуулсан. Уяач хүмүүс нэг нэгнээсээ унаач хүүхдийг нь гуйж морио унуулдаг болохоор тухайн үед ийм явдал болно гэж бодоогүй" хэмээн ярьжээ. 

Талийгаачийн ээж Ч "Тухайн өдөр намайг унтаж байх хойгуур гэрээсээ гараад явсан. Урд өдөр нь надад “Г.******* ахтай морь үзнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би морь унаж болохгүй гэсэн. Би хүүгээ загнасан. Миний хүү Г.******* ахын гэрээр их очдог. Моринд дэндүү хайртай. Морь гэхээр унтаж байгаад шууд гардаг. Би хүүгээ ийм болчихно гэж бодоогүй. Энэ хүмүүст итгэж байсан. 

Тэгээд “танай хүүхэд ухаангүй байна эмнэлэг дээр ир” гэхээр нь би ухаан алдаад уначихсан. Тэр үед би бараг харвалт өгсөн юм шиг байна лээ. Өөрийн мэдэлгүй чичрээд бэрийгээ хурдан очоорой гэж гаргачхаад би араас нь гүйгээд гандан орж мөргөчхөөд цаашаа эмнэлэг дээр очсон. Очиход миний хүү ухаангүй, ам хамраас нь цус гарчихсан, бүх хувцсыг хайчилчихсан, яаралтай хот руу авч явна гарын үсгээ зур гэсэн, би тэгээд дагаад эмнэлэг явсан. Хүү минь 14 хоног ухаангүй байсан. Би хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй цагаар гуйж ордог байсан. Түргэн дээр ирээд явахад Г.******* ах Ц.******* хоёр түргэний машины араас дагаад яваарай гэсэн. Би хүүгээ үхнэ гэж бодоогүй гадна талаасаа ямар ч шархгүй байсан, ухаангүй л харагдаж байсан... 

Гэм бурууг нь хүлээлгэж, дахиад нэг хүний үр хүүхдийг ийм харгис зүйлд битгий хүрээсэй гэж хүсэж байна. Би маш их гомдолтой байна" гэсэн байна. 

Эцэст нь шүүхээс Өршөөлийн хуулийн дагуу хүүхдийг дагуулж явсан Г болон, морио унуулсан Ц нарыг ялаас өршөөн хэлтрүүлжээ. 

Хуваалцах:

|
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

2 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

5 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.