dobu.mndobu

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхд яг одоо үргэлжилж байна. 

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгож шийдвэрхлэсэн байдаг. 

Гэтэл шүүгдэгч нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн юм. Улмаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм. Өнөөдрnaн (2025.02.03) 11 цагийн байдлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаад байна. 

Хуваалцах:

|
Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

4 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.