dobu.mndobu

МҮМУУХ: Наадамд сүүлийн хэдэн жил нэг ч монгол адуу айрагдаж, түрүүлээгүй

МҮМУУХ: Наадамд сүүлийн хэдэн жил нэг ч монгол адуу айрагдаж, түрүүлээгүй

Монголын Үндэсний Морин уралдаан, Уяачдын холбооны зүгээс дараах асуудлын хүрээнд өнөөдөр (2025.02.03) хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн адууг уралдуулахаар хуульчилсан тухай асуудлыг хөндөж, хуулийн хэрэгжилт сүүлийн жилүүдэд огт байхгүй байгааг онцолсон юм. 

Тодруулбал,  Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 сарын 28-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталж Үндэсний их баяр наадмын Үндэсний хурдан морины уралдаанд монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн адууг уралдуулахаар хуульчилсан. Гэтэл өнөөдрийг хүртэл уг хуулийн заалтыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хэрэгжүүлээгүй. Цаашилбал Улсын баяр наадамд сүүлийн хэдэн жил нэг ч монгол адуу айрагдаж, түрүүлээгүй гэдгийг ч хэллээ. Хэсэг уяачид эрлийз морио эрлийз анагилалд нь уралдуулаад үргэлжлүүлээд монгол морьтой хамт уралдуулчихдаг. Гэтэл ард нь цэвэр хүч хөдөлмөрөөрөө малаа маллаад явж байгаа жирийн адуучид хохирдог. Монгол үүлдрийн адуу уралдах хуулийн зохицуулалт Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэх ажлыг хийхгүй байгаагаас болж, хууль хэрэгжихгүй байгаа тул одоогийн ХХААХҮ-ийн сайдад мэдэгдэл хүргүүлж, хамтарч ажиллахыг хүссэн гэлээ. 


Хэвлэлийн хурлын төгсгөлд "хэдхэн хоногийн өмнө болсон "Монголоороо байя" морьтой жагсаалд Монголын Үндэсний Морин уралдаан, Уяачдын Холбоо оролцоогүй" гэдгээ илэрхийлээд Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны Хоёрдугаар их хурал 2025.02.17- ны өдөр Төрийн ордонд нээлттэй зохион байгуулна. Нийт уяачдыг нээлттэй оролцох боломжтой. Наадамд зөвхөн цэвэр монгол адууг уралдуулах болох унаач хүүхдийн аюулгүй байдал зэргийг хэлэлцэнэ гэдгийг хэллээ.

Хуваалцах:

|
Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

4 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.