0
Огноо2025-02-05
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н стандартын улсын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг томиллоо.
Ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэхэд тавигдах хэм хэмжээг стандартаар тогтоож өгдөг ба эдгээр стандартууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй.
ХАБЭА-н стандартад 5 жил тутамд үзлэг хийж, шинээр боловсруулах, шинэчлэн сайжруулах, хүчингүй болгох стандартыг тогтоож, цаашдаа салбарын хэмжээнд шаардлагатай стандартуудыг тодорхойлдог. Хамгийн сүүлд 2018 онд улсын үзлэг хийгдсэн ба энэхүү арга хэмжээ нь ХАБЭА-н тогтолцооны шинэчлэл 2025-2028 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хийгдэх юм.
Улсын үзлэгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Стандарт, хэмжил зүйн газар болон мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачид хамтран энэ сард багтаан явуулж, ажлын явц, үр дүнг тайлагнан дүгнэж, стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх, холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрт уялдуулан шинэчлэн боловсруулна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6730 гаруй стандарт хэрэгжиж байгаагийн 150 орчим нь ХАБЭА-н салбарт мөрдөгддөг. Үүний 35% нь хөдөлмөрийн аюулгүй байдлын, 60% нь хөдөлмөрийн эрүүл ахуйн, 5% нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт байдаг.
Хуваалцах:
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Менингококкийн халдварын талаар хэлэлцэж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсон талаар мэдээлэл өгнө
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Фейсбүүк дээр бичсэнийг үнэн гэж үзээд ял авсан анхны хүн З.Энхболд болох уу
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Пүрэв, Баасан гарагт өдөртөө -20-25 хэм хүрч хүйтэрнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүн өндөр гарлаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.