0
Огноо2025-02-05
Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газартай хамтран Улаанбаатар хотыг үерийн усны эрсдэлээс хамгаалах 3 чиглэлийн дагуу 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тодруулбал,
Нэгдүгээрт, Хөрсний ус зайлуулах,
Хоёрдугаарт, Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ,
Гуравдугаарт, Үерийн байгууламж байгуулах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөжээ.
Эдгээрээс энэ удаад авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг угсрах талаар онцлон мэдээлсэн юм.
Энэ хавар нийтдээ 7 байршилд 15 км-ийн урттай шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал,
1. Баянгол дүүрэг, 4-р хороо, Төмөр замын авто зогсоол 2393 метр шугам,
2. Хан-Уул дүүрэг, 15-р хороо “Энхтайваны гүүр”-ний доод талд 1200 метр шугам,
3. Баянгол дүүрэг, 15-р хороо, Алтай хотхоны 14-р байр орчимд 1260 метр шугам,
4. Баянгол дүүрэг, 24-26-р хороо, Энгельсийн гудамж 1003 метр шугам,
5. Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метр шугам,
6. Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төв Хувьсгалын гудамж 1369 метр шугам,
7. Хан-Уул дүүрэг, 3-5-р хороо, Чингисийн өргөн чөлөө 6541 метр шугам
Эдгээр байршлуудад борооны ус зайлуулах шугам сүлжээ байгаагүй нь их хэмжээний ус бөөгнөрөн тогтож, алхах боломжгүй, хийлдэг завь ашиглан зам гарах гэх мэт иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг байжээ.
Тус ажлыг хэдий хугацаанд хийх талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Борооны улирал эхлэхээс өмнө цаг агаарын нөхцөл байдлаас хамааран хүйтний эрч суларвал гуравдугаар сарын сүүлчээс, хүйтний эрч сулрахгүй удвал дөрөвдүгээр сарын эхээр шугам угсралтын ажлуудыг эхэлнэ. Тавдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байна” хэмээн хэллээ.
Ц.Анужин
Хуваалцах:
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Менингококкийн халдварын талаар хэлэлцэж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсон талаар мэдээлэл өгнө
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Фейсбүүк дээр бичсэнийг үнэн гэж үзээд ял авсан анхны хүн З.Энхболд болох уу
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Пүрэв, Баасан гарагт өдөртөө -20-25 хэм хүрч хүйтэрнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүн өндөр гарлаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.