dobu.mndobu

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан талийгаачдын ар гэрээс өнөөдөр /2025.02.06/ мэдээлэл өглөө. 

О.Одбаяр:

-Намайг гэртээ ирэхэд "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн" гэж хэлсэн. Надад маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Дүү нар маань юу ч мэдэхгүй жоохон хүүхдүүд байсан шүү дээ.

Манай ах, эгчээс цагдаа нар олон цагаар мэдүүлэг аваад, хэвлэлийнхэнд юу ч хэлж болохгүй гээд гарын үсэг зуруулсан байна лээ. Би одоогоор тийм бичиг баримтад гарын үсэг зураагүй.

Хамгийн том дүү маань коллеж төгсөх гэж байсан. Дунд дүү гуравдугаар ангийн, бага дүү нэгдүгээр ангийн сурагч байсан юм.

Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Нүүрс түлээд олон хүн угаартаж үхэж байна. Уушгины хавдар тусаж байна. Биднийг улны амьдралаар амьдруулж байна. Амьдрал улам доройтсоор байна. Амьдрахад бэрх боллоо. Манай ээж үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Надад аав байхгүй. Ээж биднийг хүний дайтай өсгөсөн. Тэдний задлангийн хариу гараагүй байна.

Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хуульчдаас тусламж авахад нээлттэй, бэлэн байна" гэв.

Хуваалцах:

|
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

8 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

2 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.