0
-25 хэмийн хүйтэнд ч АСА аренагийн гадна талбайд бум бужигнаж, түм түжигнэж байв. Цагаан сараас наана байж болох хамгийн хүйтэн өдөр. Энэ үеэр монголчууд буузаа бэлтгэхэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Гэтэл хамгийн хүйтэн эдгээр өдрүүдэд хаа байсан Хүчит шонхор, Нарантуул, Хархорин явна гэдэг чанга ажил. Тэгээд ч хотын төвд байх худалдааны төв, дэлгүүрүүдэд махны үнэ өндөр.
Энэ мэт асуудлыг шийдэж чадсан нэгэн ажил бол “Махны өргөтгөсөн худалдаа”. Үүнийг иргэд ч хэлж байлаа. “Түгжрэл, хүйтэн хоёрт хоригдоод мах худалдаж авч чадахгүй байсан юм. Ашгүй гэрийн гадна байж байна” гэж хоорондоо ярилцана. Ингээд АСА аренагийн гадна талбайд эгнэн зогссон махны машинуудаар явж үнэ ханшийг тодруулсан юм.
Хонины мах 12000, үхрийн мах 14000 төгрөг
Б.Баясгалан: Хонины мах 1кг нь 12500 төгрөгөөр худалдаалж байна. Махны үнийг тогтворжуулах зорилготойгоор үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малыг гулуузаар болон жижиглэсэн хэлбэрээр зарж байна.
Н.Анхбаяр: Энэхүү өргөтгөсөн худалдаанд ерөнхийдөө хонь үхрийн мах зарагдах ёстой. Одоогоор хонины мах зарж байна. Хонины мах 12500 төгрөг, үхрийн мах 14000 төгрөгөөр худалдаалж байгаа.
ХХААХҮЯ-ны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн: Махны үнэ өмнө жилүүдийг бодоход нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуй нэгжүүдтэй хамтран энэхүү өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаанд хонь болон үхрийн махыг борлуулж, чанар аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан, үйлдвэрт бэлтгэсэн бүтээгдэхүүнүүд байгаа. Экспортлогч 60 гаруй аж ахуй нэгж бий. Тус аж ахуй нэгжүүд маань 2024 онд 71,7 мянган тонн буюу нийтдээ 300 гаран сая долларын экспорт хийсэн. Өнөөдрйин хувьд Хүчит шонхор захын ханштай дүйцүүлэх байдлаар худалдааг явуулж, хонины махыг 12500 төгрөгөөр, үхрийн махыг 14500 мянган төгрөгөөр зарж байна.
Өдөр өдрөөр аж ахуй нь нэгжүүдтэй хувиар гарган энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. Хуваарьтайгаар өдөртөө 10 гаруй аж ахуйн нэгжүүд ирж худалдаалалтаа хийж байна. Нийлүүлэлт, өргөжсөн худалдаа хэр үр дүнтэй байгаагаас шалтгаалан хотын баруун, зүүн бүсүүдэд энэ өргөтгөсөн худалдааг гаргах төлөвлөгөө байгаа” гэлээ.
Үнэхээр л энэ хүйтэнд иргэдийн явдлыг багасгаж, эдийн засагт нь хэмнэлтийг бий болгож чадвал хэрэгтэй сэн. Нийслэлийн иргэд гол төлөв бөөнөөр болон баяр ёслолд зориулсан махыг Хүчит шонхор захаас авдаг. Гэтэл тэнд нь үүрийн гэгээтэй уралдан “алалцах” шахам шуураад л гайгүй ууц, өвчүү нь дуусчихдаг. Харин нийслэлийн төв болон захын байршилд өргөтгөсөн худалдааг гаргаснаар эдгээр хүндрэлийг шийдэж болох юм.
Энэхүү өртгөтгөсөн худалдаа нь энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
31 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
7 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.