dobu.mndobu

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Энэ сарын 7, 8-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2025 оны хоёрдугаар сарын 7-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16…-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор -6…-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -21…-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -22…-24 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -30 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.

 

Хуваалцах:

|
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

3 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.