1
Ц.Уртнасан нь НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Капитал банканд давуу байдал олгож НДС-ийн мөнгөн хөрөнгийг байршуулжээ
Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 оны хоёрындугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг гаргаж байв. Тэднийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу байдал олгож, 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл Ц.Уртнасан нь НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Капитал банканд хэрхэн давуу байдал олгон НДС-ийн мөнгөн хөрөнгийг хадгалуулж байсныг баримтаар хүргэе.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс арилжааны банканд чөлөөт үлдэгдлийг байршуулахтай холбоотойгоор 2009, 2013, 2018, 2024 онуудад “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хуримтлалын сангийн хөрөнгийг банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам баталсан гэдгийг тодотгох ёстой. Журмын 6.4.1-т Сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлангаар Монгол банкнаас тогтоосон “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шалгуур тавьдаг байна. Гэвч НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан дээрх шалгуур үзүүлэлтийг үл тоон Капитал банканд давуу байдал олгон НДС-ийн мөнгийг байршуулсан байдаг. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн харгалзаж үзээгүйгээс Капитал банканд хадгаламж байршуулж НДС-ийн хөрөнгийг салхинд хийсгэсэн байгаа юм.
Ц.Уртнасан нь зөвхөн 2013 онд НДС-ийн 105 тэрбум төгрөгийг Капитал банканд байршуулжээ
НДЕГ-ын дарга Ц.Уртнасан нь 2014 онд 11 удаагийн гүйлгээгээр 190 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээг Капитал банктай байгуулжээ. Хамгийн ноцтой нь тус банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна
НДЕГ-ын дарга Ц.Уртнасан нь 2015 онд 11 удаагийн гүйлгээгээр 169 тэрбум төгийн мөнгөн хадгаламжийн гэрээг Капитал банктай байгуулсан байх юм.
Хамгийн ноцтой нь Ц.Уртнасан НДЕГ-ын даргаар ажиллах хугацаандаа дээрх бүх гэрээг дур мэдэн хийсэн үү гэх асуулт гарч ирнэ. Ц.Уртнасанг НДЕГ-ын даргаар томилсон хүн бол тухайн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ. Тэрбээр салбарын сайд тул албан тушаалаараа шууд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг удирдана.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журмыг баталжээ. Энэ журмын 4.3-т “...банк тус бүртэй байгуулах мөнгөн хадгаламжийн гэрээний төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад танилцуулж, зөвшөөрөл авсны үндэсэн дээр гэрээ байгуулна гэж заасан байгаа юм.
Гэвч НДЕГ-ын Капитал банканд байршуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний жагсаалтад 2013, 2015, 2016 онуудын Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн НДЕГ-т гэрээ байгуулах эрх олгох зөвшөөрлийн бичиг нь НДЕГ-ын архивт байхгүй байгаа яах аргагүй анхаарал татах асуудал. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд ч зөвшөөрлийн бичиг байхгүй байгаад асуудлын гол учиг байгаа юм.
Тэгэхээр НДЕГ-аар ажиллаж байсан Ц.Уртнасан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хэлэхгүйгээр, хянуулахгүйгээр ганцаараа шийддэг байсан уу гэдэг нь маш том асуултын тэмдэг болж үлдлээ. Өдгөө АНУ-д консулаар томилогдсон С.Эрдэнэ Капитал банкны хэрэгт огт холбоогүй юу гэх асуулт хариулт нэхсэн хэвээр байна. Тэр юу ч мэдээгүй гэж үү...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
27 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
11 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.