0
Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “ШАСТИРТ ДҮРСЛЭГДСЭН МОНГОЛЧУУД” могол зургийн тусгай үзэсгэлэн өнөөдөр (2025.02.07) нээлтээ хийлээ.
Монгол улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргаж буй тус үзэсгэлэнд Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд хаадууд, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маягийг тусгаж зураг нь хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн, 44 могол зургийг сонгон анх удаа олон нийтэд дэлгэн толилуулж буй юм.
Могол зураг (Mughal painting) нь Энэтхэгийн Моголын эзэнт гүрний үед (16-18-р зуун) хөгжсөн уран зургийн өвөрмөц урсгал юм. Моголын урлаг нь Персийн миниатюр зургуудын нөлөөгөөр хөгжсөн, нарийн детальтай, өнгө будгийн өвөрмөц зохицолтой байдаг. Ихэвчлэн хаад, язгууртнууд, тэдний амьдрал, тулалдаан, байгалийн үзэсгэлэнг дүрсэлдэг байжээ.
Ц.АНУЖИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.