0
Мэргэжлийн боксын “WBA” холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions,Ulaanbaatar-2025” тэмцээн “Аса Арена”-д энэ сарын 15-нд болно.
Уг тулааны гол баатар нь гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Мексикийн тулаанч Педро Бернал Родригес нар байх юм. Тус тэмцээний онцлог нь Э.Цэндбаатар анх удаа эх орондоо аваргын бүсний тулаан хийж буй явдал юм. Энэ хүрээнд манай шилдэг найман боксчин олон улсын шилдгүүдтэй тулалдана.
Энэ удаагийн тэмцээнд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогт гурван жилийн дараа эх орондоо рингэнд гарч тулалдаx юм. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийхдээ 12 ялж, хоёр ялагдан, нэг тэнцсэн билээ.
Тэмцээний урьдчилсан тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг зургаан боксчин тулалдана. Тэдний өрсөлдөгчдөөр Мексик, ОXУ, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Киргиз гэсэн зургаан орны найман чансаа өндөр тамирчин тодорчээ. Тэмцээний оноолтоор:
-Э.Цэндбаатар \Монгол\ vs Педро Бернал \Мексик\
-Н.Төгсцогт \Монгол\ vs Марк Антони \Филиппин\
-Б. Төгөлдөр \Монгол\ vs Рахматиллоён Шарифов \Узбекистан\
-Б. Мишээлт \Монгол\ vs Сунил Кумар \Энэтхэг\
-О.Бямба-Эрдэнэ \Монгол\ vs Руслан Кириченко \ОХУ\
-X.Бекнур \Монгол\ vs Токтосун Уулу Бекболсун \Киргизстан\
-Э.Баярсайхан \Монгол\ vs Ибрахим Абдуллаев \Узбекистан\
-X.Энх-Амар \Монгол\ vs Майкл Эскобиа \Филиппин\
Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес Монголд өчигдөр иржээ. Тэрбээр “Сайн уу, монголчуудаа. Би Педро байна. Монгол гэхээр би хамгийн түрүүнд Чингис хааныг төсөөлдөг. Гэхдээ одоо та нарыг Чингис хаан шигээ хүчирхэг гэж бодохгүй байна. Би хувьдаа Монголын мэргэжлийн боксчин дэлхийд алдар нэрээ дуурсгасан нэг ч тамирчныг сонсоогүй. Саяхныг хүртэл Н.Төгсцогт л байлаа. Гэвч тэр одоо хөгшин. Мексик бол мэргэжлийн боксын 100 жилийн түүхтэй, 164 дэлхийн аваргатай агуу орон. Цэндээ, Төгсөө би та хоёрт мэргэжлийн бокс зааж өгнө. “Аса Арена”-д монголчуудынхаа өмнө зодуулахаа хүлээж бай. Удахгүй уулзацгаая” гэжээ.
Педро мэргэжилийн түвшний нийт 17 тулаан хийхдээ 14 ялж, нэг ялагдан, хоёр тэнцсэн амжилттай яваа аж. Мөн зургаан тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ. 26 настай мексик тулаанчийн хувьд WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлxийн аварга юм.
Хоёр мэргэжлийн тамирчны тулаан эхлэхэд ердөө тав хоног үлдээд буй. Тэгвэл Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нар “Ган” спорт цогцолборт бэлтгэлээ базааж байна.
Тасалбар авах холбоос: https://www.portal.mn/events/678a35e62d3962a002e9fd3f
Хуваалцах:
“Монголд ДОХ-ыг зориуд тараасан” гэх мэдээлэл байхгүй
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Эрин эверест интернешнл” төрийн өмчит сургууль боллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ш.Бямбасүрэн: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа нь үнэн
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Системийн шинэчлэлтэй холбоотойгоор ЭМДГ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно
42 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Монголд иржээ
20 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас баржээ
13 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Дашбалбар: Атга чулуу надад байсан бол аль нэгийг нь онох юм сан
17 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхий сайдыг огцруулахаас ТАТГАЛЗАХАА ИЛЭРХИЙЛСЭН гишүүд
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр албан тушаалтнууд “тоглож” байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ц.Бямба-Отгон арслан ээлжит түрүүгээ хүртэв
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар Хайлаастад "улаан түвшинд" хүрлээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Хангай: Хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одон авах боломжтой боллоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Аялал жуулчлалын долоо хоног эхэлнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.