dobu.mndobu

Dobu хөтөч: Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүд Улсын Филармонид тоглогдоно

Dobu хөтөч: Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүд Улсын Филармонид тоглогдоно

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ны Мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

10:00 цагт: “Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх уриа ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нийгэмд, гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлсэн үү? Үүнийг мэргэжлийн маркетрууд үнэлж дүгнэн, хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аяныг танилцуулах “SOCIAL IMPACT 2025” үйл ажиллагаа Галлериа Улаанбаатарын 3 давхарт болно. Утас: 8810-1990, 9496-9498

11:40 цагт: XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Дуут урлан” ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгээ нээнэ.

-Монгол Улсын Филармонийн симфони оркестр Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүдээс сонгон өнөөдөр, маргааш тоглоно.

-Norphei Art Gallery-гаас Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач Ч.Болорын байгалийн зургийн шинэ, шилдэг бүтээлийн, бие даасан "Монгол" уран зургийн үзэсгэлэнг BlueMon төвийн нэг давхарт толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.

-Аялал жуулчлалын 7 хоног үргэлжилж байна.

-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.

-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

Хуваалцах:

|
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

8 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно

Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.