dobu.mndobu

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон шалтгааныг тайлбарлав

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон шалтгааныг тайлбарлав

Төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ. (Төрийн албаны тухай хууль 3.1.2) Энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч хамаарна. Тэд төрөөс томилогдсон эсвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр албан тушаалд томилогдон ажилладаг.

Төрийн албан хаагчид нь төр, засгийн газрын бодлого, төсөв, хууль тогтоомж, нийгмийн үйлчилгээ зэрэг олон төрлийн асуудлыг шийдвэрлэхэд удирдах, гүйцэтгэх, туслах үүрэгтэй оролцдог. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлаг боловч нисэхийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн бодлогыг зохицуулах үүрэгтэй. ИНЕГ-ын дарга төрийн захиргааны албан хаагч бөгөөд бусад албан хаагч нь төрийн албаны дээрх 4 төрөлд багтдаггүй болно.

Албан хаагчийн статус, тэдний ажил үүрэг, цалин хөлс, тэтгэвэр, ажилтны эрх зэрэг нь салбарын хууль, дотоод дүрмээрээ зохицуулагддаг бөгөөд ижил төстэй байгууллага бол Эрчим хүчний зохицуулах хороо юм. ЭХЗХ нь Ерөнхий сайдын харьяа тохируулагч агентлагийн статустай боловч алба хаагчид нь төрийн албанд тооцогддоггүй. Тус байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай бөгөөд зарим нэгж нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах ашгийн зорилготой, төсөл хөтөлбөрийн шинжтэй.

Иргэний нисэхийн салбар нь техник, мэргэжлийн өндөр шаардлагатай салбар тул албан хаагчид нь тусгай мэргэшлийн гэрээний үндсэн дээр ажилладаг. Ажлын байранд тавигдах шаардлага, гэрээний нөхцлийг дотооддоо шийддэг. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд нийтийн албан тушаалтан гэдэг ойлголт байдаг.

Үүнд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн, орон нутгийн өмчийн болон төрийн, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудыг хамардаг. Нийтийн албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагатай бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байдаг.


Монгол Улсын Үндсэн хуулийн 2.1. "Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна." гэсэн эрх зүйн зохицуулалт үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй билээ. Энэ заалт нь төрийн аливаа үйл ажиллагааг нэгдмэл байдалд зангидахын тулд холбогдох хуулиар бүхий л эрх хэмжээг хуульчлах тухай ойлголт юм. Харамсалтай нь Булган аймгийн Засаг даргыг томилохдоо энэхүү хуулийн эрх хэмжээг зөрчөөд байна. Тодруулбал, Засаг дарга Пүрэв-Очирыг томилсон шийдвэр нь хууль бус, түүнийг томилуулах шийдвэрийг баталгаажуулахад Төрийн албаны зөвлөлийн дарга Цэдэвсүрэн илтэд хууль зөрчсөнийг иргэний хувиар Үндсэн хуулийн эсрэг үйлдэл хэмээн дүгнэж байгаа тул үүнийг таслан зогсоохыг шаардан ҮХЦ, Улсын Их хурал, Авлигтай тэмцэх газарт мэдээлэл, гомдол хүргүүлээд байгаан байна.

Хуваалцах:

|
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна

5 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

4 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.