0
Хятад улс зэвсэгт хүчинтэй холбоотой шинэ журам баталсан нь дэлхийн хамгийн том армийн үйл ажиллагааг хянах гол эх сурвалжийг бүрхэг болгож болзошгүй алхам гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарласан уг журам 2025 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд Хятад улс Ардын Чөлөөлөх Армиа (ХАЧА) АНУ-ын цэргийн хүчин чадалд нийцүүлэн шинэчлэх бодлоготой холбоотой аж.
Энэхүү шийдвэр нь геополитикийн хурцадмал нөхцөл байдалд үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн нууцыг хамгаалах чиглэлээр удирдагч Ши Жиньпиний өргөн хүрээг хамарсан кампанит ажлын нэг хэсэг болж буйг шинжээчид онцолж байна. Шинэ дүрэм нь зэвсгийн шинэ систем, боловсон хүчний томилгоо, цэргийн шилжилт хөдөлгөөн зэрэг мэдээллийг нийтэлдэг Хятадын цэргийн блогчид, тоймчдын үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Хятадын цэргийн сонирхогчдын нийтэлдэг олон нийтэд нээлттэй мэдээлэл нь ХАЧА-ын ажиглагчдад тус улсын армийн хөгжил, байршуулалтыг хянах чухал эх сурвалж болсоор ирсэн юм. Хятадын засгийн газраас гаргасан тайлбарт дурдсанаар энэхүү журам нь “цэргийн худал мэдээлэл түгээх”, “цэргийн нууцыг интернетэд задруулах” зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.
Шинэ журмын хүрээнд онлайн орчин дахь цэргийн мэдээлэлтэй холбоотой хатуу хяналт тогтоох бөгөөд цэргийн нууц, үндэсний батлан хамгаалах технологи, үйлдвэрлэлийн нууц, бусад задраагүй мэдээллийг үйлдвэрлэх, хуулбарлах, нийтлэх, тараахыг хоригложээ.
Хориглосон жагсаалтад:
• Зэвсгийн системийг хөгжүүлэх, турших үйл явц • Цэргийн сургуулилт, байршуулалт
• Албан ёсоор зарлагдаагүй цэргийн анги нэгтгэлүүдийн зохион байгуулалт, үүрэг даалгавар, байлдааны чадвар зэрэг багтаж байна. Мөн энэхүү журам нь цэргийн мэдээлэл нийтэлдэг вэбсайт, нийтлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх данс зэрэг “цэргийн мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлэгч” хувь хүмүүс, байгууллагуудад хамаарах юм.
Эх сурвалж: CNN.COM
Хуваалцах:
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Боомтын бүх ажил гарын үсэг зурмагц зэрэг эхэлнэ"
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Ойгоос мод бэлтгэх журам"-ыг хүчингүй болгов
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Мөсөн хот"-д Монгол Улсын төрийн ордныг сүндэрлүүлжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Бурханы хүү" Б.Баярбаатарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЭМГЭНЭЛ I МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэнгэрт дэвшлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын аварга малчин шалгаруулах талаар хэлэлцэж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
СУРВАЛЖИЛГА: Валютын ханш өссөн нь иргэдийн амьдралд илт нөлөөлж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, өдөртөө -6 градус байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшилж, 114-д бичигдлээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон шалтгааныг тайлбарлав
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.